Дэлхийн элсний анхдугаар наадамд оролцох Монголын тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 09

Дэлхийн элсний анхдугаар наадам энэ сарын 11-16-ны өдрүүдэд Катар улсад зохион байгуулагдана. Үндэсний олимпын хороодын холбоо /ANOC/-ны ивээл дор зохиогдож буй тус наадамд 97 улсын 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх юм.

Элсний анхдугаар наадамд Монгол улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гишүүн Л.Мягмаржав ажиллах бол багийн тугчаар шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл томилогдлоо.

Өнөөдөр Дэлхийн элсний анхдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулагдаж, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны БТСБХЗГ-ын дарга Э.Мөнхбилэг нар оролцон баг тамирчдад амжилт хүслээ гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top