Сүмогийн ертөнцөд хөлбөмбөгийн мэдлэгээр хамгийн сайнд тооцогддог мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү өнөөдөр болох Япон, Монголын шигшээ багийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байна.
Сүмочид одоо Намрын тойргийн барилдаанаар хөдөө орон нутагт явж байгаа. Өчигдөр /2019.10.09/ Точиги мужийн Отавара хотод болсон тойргийн барилдааны дараа сэтгүүлчид түүнээс Япон, Монголын тоглолтын талаар сонирхжээ.
Какүрюү “Хүчирхэг Японы багтай хэр тоглож чадах бол гэдэг хамгийн их сонирхол татаж байна. Монголд хөлбөмбөг сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байна. Уг нь байр болгоны гадаа сагсан бөмбөгийн талбай байдаг байсан бол сүүлийн үед Монголд харих болгонд л хөлбөмбөгийн талбай нэмэгдсэн нь анзаарагдаж байгаа. Хүйтэн болохоор бүтэн жилийн турш хөлбөмбөг тоглож чадахгүй ч монголчууд телевизээр Европын лигийн тоглолт үзэх дуртай” гэж ярьсан байна.
Намрын тойргийн барилдаанд оролцож байгаа Хакүхо, Какүрюү тэргүүтэй монгол сүмочид бүгд телевизээр тоглолт үзэх гэнэ.
Тоглолт ямар үр дүнгээр дуусах талаар Какүрюү “Япон 0-5 харьцаатай ялах байх.10-0 ялагдсан ч гайхах зүйл алга. Гол нь Японы багтай тоглож туршлага хуримтлуулах чухал” гэсэн таавар дэвшүүлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Тэгээд хэлсэн нь хир таарчив дэ??
5 биш 15 байхоо...
Харин тийм!
Ийм гутранги байхдаа яахав дээ. Монгол Мьянмарыг 1:0-ээр хожсон, Япон Мьянмарыг 2:0-ээр хожсон. Манайх Японтой тэнцэхэд гайхах зүйлгүй баймаар.