Хажимэ Мориясү: Монголын баг Мьянмараас илүү ширүүн тоглолттой

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Өнөөдөр 18.35 цагаас Японы “Сайтама” цэнгэлдэх хүрээлэнд “Катар 2022” хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны тоглолт эхэлнэ. Энэ тоглолтод Япон, Монголын шигшээ багууд өрсөлдөх юм.

Тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал дээр Японы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хажимэ Мориясү “Урьд өмнөх тоглолтуудтай ижил гурван оноо авахын төлөө тоглоно. Монголын багийн гол онцлог гэвэл биеийн хөгжил сайтай. Мьянмарын шигшээ багаас илүү хатуу ширүүн тоглолттой баг юм гэсэн сэтгэгдэл төрсөн. Европт тоглодог манай тоглогчид оройтож ирсэн тул хамтдаа бэлтгэл хийх цаг бага байлаа. Монголчууд хамгаалалтдаа анхаараад, жигүүрээр сөрөг довтлох байх. Харин манай баг бөмбөг алдаад шууд хамгаалалтад шилжиж, эрсдэл гаргахгүй тоглоно. Бидний хувьд маш олон янзын тактик, хувилбар ашиглаж, хамгаалалтыг нь сэтлэх явдал чухал” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top