КАТАР 2022: Туршлага суухад тус болсон ялагдал

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний Азийн хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд өчигдөр /2019.10.10/ явагдлаа. Нийт зургаан тоглолтод талбайн эзэд зочдодоо тун найрсаг бус хандаж, нэг ч гоол алдалгүй бүгдийг нь бут ниргэсэн юм.
 


Манай шигшээ баг Японы Сайтамад зочилж, гэрийн эзний нударгыг бас амссан. Гэхдээ Европын шилдэг лигийн тоглогчдын эсрэг манай залуус тун давгүй тоглосныг хэлэх хэрэгтэй. Манайхан сандарч тэвдэж, тарж гүйсэнгүй, уурлаж шартаж, улаан, шар картаар торгуулсангүй.  
 


Япон — Монгол — 6:0 (4:0).

Гоол: Минамино, 22 (1:0). Ёшида, 29 (2:0). Нагатомо, 34 (3:0). Нагаи, 40 (4:0). Сакаи, 57 (5:0). Камада, 82 (6:0).
 


Манай хэсгийн өрсөлдөгч Кыргызстаны шигшээ талбайдаа Мьянмарыг 7-0 ялж, түүхэн амжилт тогтоожээ. 1997 онд Мальдивыг 6-0 ялж байсан амжилтаа нэг гоолоо ахиулсан байна. Манай баг Кыргызстаныг 15-нд талбайдаа хүлээн авна. Тун хүнд өрсөлдөгч гэдэг нь харагдлаа.
 


Кыргызстан – Мьянмар – 7:0

Гоол: Эдгар Бернхардт 3, Алимардон Шукуров 2, Гулжигит Алыкулов, Валерий Кичин.
 


Н хэсэг

БНСУ — Шри-Ланк — 8:0 (5:0)
 


B хэсэг

  • Австрали - Балба  5:0 (3:0)

А хэсэг

  • Хятад - Гуам 7:0 (6:0)

D хэсэг

  • Узбекистан - Йемен 5:0 (2:0)

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SS(66.181.187.42) 2019 оны 10 сарын 16

Яаж ч хожигдсон заавал нэг хэлэх юмтай байх юм аа.

0  |  0
mongol(202.131.225.205) 2019 оны 10 сарын 13

за яахаваа ээв Тэртээ тэргүй хөлбөмбөгийн хөгжлөөс 100 жилээр хоцорчихсон манайхнаас юу хүлээх байсан юм бэ. Харин ч 17:00-ийн алдарт хожигдлоо давтаагүйд нь баярлах хэрэгтэй. Тэртээ тэргүй чадахгүй юмыг чинь юун их хүлээлт үүсгэдэг юм бэ дэ зарим хүмүүс. Ер нь 10-аас бага оноогоор хожигдож байгаа бол ялсантай адил гээд л бодчих хэрэгтэй.

0  |  0
Хахаха(202.126.89.33) 2019 оны 10 сарын 13

Энэ шүүмжлээд байгаа сдаа нар бол өөрсдөө арчаагаа алдана шүү. Замын ноход хуцаж л байдаг юм.

1  |  0
Zochin(202.126.88.232) 2019 оны 10 сарын 13

Fifa xarin ch zov shiidver gargaj tom baguudiig jijig ulsuudtai togluulj bgan. Hokey shig shansaagaar divisiond xuvaagaad jijigchuud tomchuudtaigaa toglox bolomj olgoxgui bol yaaj xolbombog global sport boloxovde.

1  |  0
Зочин(103.57.94.10) 2019 оны 10 сарын 13

Өнөөдөр Японы сайтуудаар дахиж ийм хурд муутай ур чадваргүй багтай тогломоор гүй бна. Азид л ийм багууд бна гэж байх шив дээ

0  |  2
zochin(122.201.22.62) 2019 оны 10 сарын 13

talbayn talaas garsan yum uu? neg ch udaa dowtlooguy, khuwiin toglolt , bumbug ezemshilt , onowchtoy damjuulalt geed bolokhguy yum mash olon bayna

0  |  2
Монгол(103.57.93.152) 2019 оны 10 сарын 13

Нэг ч довтолгоон хийхгүй шившигтэй хожигдчоод баярладаг тэнэгүүд биднээс өөр байхгүй байх, энэ дэлхий дээр

1  |  3
Top