“Катар 2022” дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.
Ираны шигшээ баг Тегеран хотод Камбожийг хүлээн авч, 14:0 бут ниргэлээ.
Энэ тоглолтод иран эмэгтэйчүүд 1979 оны Исламын хувьсгалаас хойш анх удаагаа цэнгэлдэх хүрээлэнд очиж, шигшээ багаа дэмжжээ.
Иран эмэгтэйчүүдэд нийт 3500 тасалбар худалдаалсан байна.
“Азади” цэнгэлдэх хүрээлэн 78 мянган хүний багтаамжтай.
Сэтгэгдэл ( 0 )