С.НАМУУН медалийн төлөө тулаанд ялагдлаа

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 11

Ц.Энхтүвшин ( “ТАВАН ЦАГАРИГ”)

ОХУ-ын Улаан-Үд хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх тэмцээн манай Монголын баг, тамирчдын хувьд өндөрлөлөө.

Манай долоон боксчноос ганцаараа медалийн төлөө тулалдахаар шалгаран үлдээд байсан 60 кг-ийн жингийн Монхорын Намуун БНХАУ-ын Ван Цүнд 0:5( 26:30,27:30, 27:30, 26:30,27:30) оноогоор хожигдлоо. БНХАУ-ын тамирчин маш хүчтэй цохилттой, манай Намууныг нэгдүгээр болон хоёрдугаар раундын төгсгөлд хоёр ч удаа накдаунд оруулж, тоолуулсан.

Манай Намуун хэдийгээр тун дайчин тоглосон ч Ван Цүнг үнэхээр баралгүй хожигдлоо.

ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд маргааш ( аравдугаар сарын 12), аваргын төлөө тулаанууд нөгөөдөр болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Togtokh(202.55.191.205) 2019 оны 10 сарын 11

Үнэхээр мундаг байнаа Намуун. Улам их амжилт хүсэн ерөөе. Хөлс хүч, хөдөлмөр үнэлэгдэх өдөр ирнээ. Аливаа юманд туршлага гэж юм нөлөөлдөг. Дүү медалийн тавцанд зогсон цаг ойрон байна. Хичээгээрэй.

0  |  0
Top