Видео: Тедди Ринер Бразилийн Их Дуулгад түрүүллээ

2019 оны 10 сарын 11

Энэ сарын 6-8-нд Бразилд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болж өнгөрлөө.

Бразилын баг Алана Кувабара, Даниэль Карньин, Кетлейн Квадрос, Беатриз Соуза нарын алтан медалиар тэргүүлсэн бол Таканори Нагасэ, Кентаро Иида гэсэн хоёр аваргатай Японы баг удаалжээ. Тэдний ард тус бүр нэг алтан медаль хүртсэн найман орон Их Британи (Некода Смит-Дэвис), Куба (Калиема Антомарчи), Итали (Одетт Жуффрида), ОХУ (Муса Могушков), Франц (Тедди Ринер), Португал (Катарина Коста), Испани (Николоз Шеразадишвили), Колумби (Юри Альвеар) жагслаа.
 


Урт хугацааны дараа татамидаа эргэн ирсэн олимпын аварга Тедди Ринер “Токио 2020” наадамд оролцох эрхийн оноогоо цуглуулж эхэллээ. Бразилийн Их Дуулгад Ринер түрүүлээд чансааны 27 байр ахиж, одоо 1700 оноотой 31 дүгээр байрт бичигдэж байна.

Тедди Ринер Кокоро Кагеура, Инал Тасоев, Лукаш Крпалек, Давид Моура нарыг дараалан ялсан.

Ринер – Кагеура
 

Ринер – Тасоев
 

Ринер – Крпалек
 

Ринер – Моура
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top