Э.Гуамарал “Таван цагариг”
Тоглолтын дараахи хэвлэлийн бага хурлын үеэр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс: Юуны өмнө Японы шигшээ багт баяр хүргэе. Дэлхийн шилдэг багуудын нэгтэй, хамгийн хүчтэй бүрэлдэхүүнийх нь эсрэг, тэгээд бас талбайд нь тоглох бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Чамгүй их зүйл сурч, мөн тэр хэрээрээ туршлага боллоо. Бүхий л хүчээ дайчилж тоглосон шигшээ багийн тамирчдаараа бахархаж байна. Тэд өнөөдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд маш их хөдөлмөрлөсөн. Цаашид ч бид хамтдаа илүү их хичээх болно. Дасгалжуулагчийн хувьд манай багт, ялангуяа залуу тамирчдад маш их нөөц бололцоо бий гэж бодож байна.
Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимэ Мориясү : Монголын шигшээ багтай анх удаагаа тоглолоо. Бие бялдрын хөгжил сайтай тоглогчидтой юм. Ирэх гуравдугаар сард Монголд хийх хариу тоглолт бидэнд багагүй бэрхшээл учруулах байх. Цаг агаарын байдал их хүйтэн байдаг гэж сонссон. Мөн хиймэл зүлэгтэй, хатуу талбайд тоглох тул болгоомжилж байгаа. Тиймээс энэ бүгдийг нарийн судалж, тамирчдаа бэлдэнэ .
Сэтгэгдэл ( 4 )
НҮДНИЙ БУЛАЙНУУД САМУРАЙНУУД БҮҮР 10-0 оор хожиж болох байсан ХАРЖ ҮЗЭЖ ӨРӨВДСӨН БАЙХ
японууд хөлд сууж их тоголдог хулдаасан дээр тоглож чадахгүй элгийн юм болноо гоё гоё манайханд боломж байгаа шүү
6-0
hedeer yalagdsan uym dee