Роналду 700 гоол оруулсан зургаа дахь хөлбөмбөгч

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Португалын шигшээ, “Ювентус” багийн довтлогч Криштиану Роналду Евро-2020 тэмцээний урьдчилсан шатанд Украины багт 11 метрээс гоол орууллаа. Хэдийгээр баг нь ялагдсан ч энэ гоол португал залуугийн замналын 700 дахь гоол нь байлаа.

Хөлбөмбөгийн түүхэнд 700-гаас илүү гоол оруулсан тоглогч түүнээс гадна ердөө тав байдаг.
 


Австрийн Йозеф Бицан 805, Бразилийн Ромарио 772, Пеле 767, Унгарын Ференц Пушкаш 746,  Германы Герд Мюллер 735 гоол оруулж байжээ.
 


Роналду 974 тоглолтод 700 гоол оруулсан бөгөөд нийт 12 тэмцээнд өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан байна.
 


Украин – Португал 2:1 (2:0, 0:1)

“НСК Олимпийский”

Гоол: 1:0 – 6 Яремчук, 2:0 – 27 Ярмоленко, 2:1 – 72, пенальти Роналду.

Украин – Пятов, Миколенко (Пластун, 90), Кривцов, Матвиенко, Зинченко, Марлос (Коноплянка, 63), Караваев, Малиновский, Степаненко, Ярмоленко, Яремчук (Коваленко, 73).

Португал – Руй Патрисиу, Пепе, Рубен Диаш, Семеду, Геррейру, Данилу Перейра, Жоау Мариу (Брума, 68), Гедеш (Жоау Феликс, 46), Моутинью (Бруну Фернандеш, 56), Бернарду Силва, Роналду.

Шар хуудас: Степаненко (25), Пепе (26), Ярмоленко (47), Рубен Диаш (63), Зинченко (90), Коваленко (90).

Улаан хуудас: Степаненко (72).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top