Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Засгийн газар өнөөдөр /2019.10.15/ 08:00 цагт өргөтгөсөн хуралдаан зарласан байна. Өргөтгөсөн хуралдаанаар салбар бүрийн цаашдын урт, дунд хугацааны бүтээн байгуулалтын уялдаа холбоо, төлөвлөлтийг ярилцаж байгаа аж. Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа ба жил бүр 80 мвт-аар өсч буй хэрэглээг хэрхэн хангах бодлого, төлөвлөгөөгөө Ц.Даваасүрэн сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдаанд Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Сангийн яамны удирдлагууд оролцож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top