Катар-2022: Бооцоо тавигчид Киргизийг сонгож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Өнөөдөр Улаанбаатарт “Катар-2022” ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны Монгол, Киргизийн шигшээ багийн тоглолт явагдана. Тус тоглолтод аль багт бооцоо тавих талаар ОХУ-ын “Рейтинг Букмекеров” бооцооны газрын шинжээч Юрий Соколов зөвлөгөө өгчээ.
 


Азийн бүсийн  F хэсэгт Монгол Улс Киргизийн багийг талбай дээрээ хүлээн авах гэж байна. Багууд ижилхэн оноотой ч Киргизийн баг нэг тоглолт дутуу. Хүч чадал, ур чадварын хувьд Киргиз давуу. Монголын баг түвшин доогуур, тоглогчдын хувийн ур чадвар ч дутуу. Гэхдээ монголчууд үе үе бяцхан сенсаац байгуулдаг. Харин би Киргизийн багт бооцоо тавихыг зөвлөж байна.



МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ
 

Монголын баг гурван оноотойгоор хэсэгтээ дөрөвдүгээр байрт жагсаж байна. Монголын хувьд том амжилт гэж хэлж болно. Ганц ялалтаа эхний тойрогт Мьянмарын багийг А.Дөлгөөний гоолын ачаар 1:0 ялж авсан. Мьянмар тэнцүүлэх гэж оролдсон ч улаан хуудсаар торгуулаад чадаагүй. Монголчууд тэмцсээр өрсөлдөгчийнхөө довтолгоог зогсоож чадсан билээ. Хоёрдугаар тойрогт Тажикстантай тоглосон. Энэ тоглолтод ч монголчууд оноо авах тун дөхсөн ч аравхан минут дутуу байхад гоол алдаад тун харамсалтай ялагдсан билээ. Тоглолт эхлэхээс өмнө хэн ч Монголын багт найдаагүй ч гомдолтой ялагдал гэж хэлэхэд болно. Японтой тоглоход Монголын багт ямар ч найдлага байгаагүй. Хаалга руу ганц ч цохилгүй, 0:6 ялагдсан. Монголчууд айлын талбайд бараг ороогүй, бүх довтолгоо нь эхлээгүй байхдаа дуусаж байлаа.



КИРГИЗИЙН ШИГШЭЭ БАГ
 

Киргизийн шигшээ ч гурван оноотой. Эхний тойрогт Тажикстаны багтай эн тэнцүү өрсөлдсөн ч тажикүүд илүү азтай байлаа. Тажикстан боломжоо дүүрэн ашиглаж, 1:0 ялсан. Харин дараа нь Мьянмартай тоглоход огт өөр тоглолт болсон. Эдгар Бернхардт хет-трик хийснээр Киргиз 7:0 ялалт байгуулсан. Киргизүүд хэсгийн тэргүүлэгчдийн эгнээнд үлдэхийн тулд Монголыг заавал ялах ёстой.

Халз тоглолт

Хоёр баг түүхэндээ ганцхан удаа тоглосон. 2017 онд Киргизийн шигшээ баг Монголыг 3:0 ялж байлаа.

Таавар

Эхний хоёр тоглолтдоо тун дажгүй тоглосон Монголын баг Японы эсрэг юу ч хийж чадаагүй. Ур чадварын ялгаа хэт өндөр байлаа. Харин Мьянмарыг бут ниргэсэн Киргизийн баг сэтгэл зүйн хувьд давуу байгаа. Хүч чадлаар ч илүү тул Киргизийн баг Монголыг талбай дээр нь хожно. Их тоогоор ялах магадлал өндөр. Доод тал нь гурван гоолын зөрүүтэй ялна гэж би үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top