Монгол Улсын Засгийн газраас дижитал шилжилтийг богино хугацаанд нэвтрүүлэхийг нэн тэргүүний зорилтоо болгон ажиллаж байгаа билээ. Дижитал үйлчилгээг нэвтрүүлснээр төсвийн зардал буурч, төрийн үйлчилгээний хүнд суртал багасах аж. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дижитал шилжилтийг анхлан хэрэгжүүлэх” зургаан байгууллагын нэгээр Дархан-Уул аймгийн ЗДТГ сонгогдон ажиллаж байна.
Энэ хүрээнд Орон нутгийн төсвийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын сүлжээний дэд бүтэц, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилж, удирдлагуудыг таблетаар ханган, шийдвэрлэлт хяналтын тогтолцоог бүрдүүлэх тоон гарын үсгийн системийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Мөн орон нутгийн төсвийн 46.9 сая төгрөгийн өртөгтэй зөөврийн лед дэлгэц, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гадна талбайн лед дэлгэцийг худалдан авч иргэдийг мэдээ мэдээллээр хангах чиглэлээр ашиглаж эхэллээ.
Сэтгэгдэл ( 0 )