Марроко улсын Марракеш хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд 81 улсын эрэгтэй 294, эмэгтэй 223, нийт 517 жүдоч хүч үзлээ.
Манай улсаас 15 жүдоч (7 эрэгтэй, 8 эмэгтэй) оролцож байгаагаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам түрүүллээ.
Л.Сосорбарам эхлээд Германы Анника Вурфелийг вазаригаар ялсан.
Азийн хошой аварга, Азийн цомын аварга Узбекистаны Сита Кадамбоеваг цэвэр давсан.
Хэсгийн аваргын төлөө Голландын Наоми Ван Кревелийг торгуулиар ялсан.
Хагас шигшээд Бразилын Ларисса Пиментаг нэмэлт цагт вазари үнэлгээ авч ялжээ.
Аваргын төлөө Тайваний Сү Лин Сүаныг цэвэр ялж, дэлхийн аварга боллоо.
Л.Сосорбарам залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болов. 2014 онд Ө.Дүүрэнбаяр залуучуудын ДАШТ-д түрүүлж байв.
Сэтгэгдэл ( 4 )
Za duu min 52 kg -d olimpiin naidvar garaafl irchlee . Goln chuluu bolhodoo hu
Za duu min 52 kg -d olimpiin naidvar garaafl irchlee . Goln chuluu bolhodoo hu
Ялахаар магтаат ялагдахаар муулаад байх юм . Цогтбаатар дэлхийн аваргаар хэнэгүй байсан болохоос олимпиос медаль авна . Уран цэцэг , Сосорбурам , Цогтбаатар , Отгон баатар , Дүүрэнбаяр , Төмөрхүлэг , Хэрлэн ...нэрлээд дуушгүй сайн тамирчид олон бий \nШинэ дасгалжуулагчийн баг сайн ажиллах байхаа .
Дуурэнбаяр гэдэг мах явахаа больжээ