“Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Суварга” багийн Хиагтын намаг гэдэг газар, сумын төвөөс баруун зүгт нэг км-т Бааст голын баруун эргийн шаварт эрэгтэй хүний цогцос байна” гэсэн дуудлагыг өчигдөр /2019.10.16/ өдрийн 11:30 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын нийт 10 алба хаагч, тухайн газар очиж Алтанбулаг сумын иргэн 63 настай, эрэгтэй Б-ийн цогцсыг шавраас гаргажээ. Цогцсыг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )