БОАЖЯ-наас ойн ангиудын автомашиныг шинэчиллээ

2019 оны 10 сарын 17

БОАЖЯ-наас харьяа газруудынхаа автомашины шинэчлэлийг үе шаттай хийж байгаа билээ. Өнгөрсөн есдүгээр сард 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан бүсийн Тусгай хамгаалалттай газрын захиргаадын автомашиныг 10 гаруй жилийн дараа парк шинэчлэл хийж туулах чадвар сайтай автомашинтай болгосон.

Өнөөдөр ойн 11 аймгийн сум дундын 16 ойн ангийн автомашиныг шинэчилж, 2018 оны туулах чадвар сайтай "Фургон" автомашин гардууллаа. Түүнчлэн ойн ангиудад дан ганц автомашин гардуулаад зогсохгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраах зориулалтын үлээгч аппрат, ус шүршэгч зэрэг багаж технекээр хангалаа.

Ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, самар жимс түүх зэрэг ажилд  хүн хүч болоод автомашин, техникийн тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байдаг бөгөөд олон жилийн дараа парк шинэчлэлийн хүрээнд автомашины сольж байгаадаа талархаж байгаагаа ойн мэрэгжилтэнүүд хэлж байна.

Ойн ангиудын хяналт шалгалт сайжирсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд хулгайн мод, самар жимс бэлтгэл багасч ой хээрийн түймэр баруун бүсэд гаралт буурсныг албаныхан энэ үеэр хэлж байсан юм. Цаашид ойн ангиудыг шаардлагатай техник хэрэгсэл, албан хаагчдын аюулгүй ажиллагааны хувцас зэргийг цаг алдалгүй өгч ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангана гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолж байсан юм.

Эх сурвалж: БОАЖЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top