Энэ сарын 10-17-нд АНЭУ-ын Фужейра хотод Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн боксын тэмцээн болж өнгөрлөө.
Манай баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.
Охидын 48кг-ын жинд Д.Номин-Эрдэнэ хүрэл, хөвгүүдийн 63 кг-ын жинд Ч.Элбэг мөн хүрэл медаль авсан байна.
Харин охидын 57 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ түрүүлж, Азийн тивийн өсвөрийн аварга болсон Монголын анхны эмэгтэй боксчин болжээ.
Т.Номин-Эрдэнэ нь “Хилчин” клубын дасгалжуулагч, спортын мастер Ж.Еркиний шавь юм.
Сэтгэгдэл ( 0 )