Дархан хот байгуулагдсаны түүхт 58 жилийн ойн өдөр өчигдөр /2019.10.17/ тохиолоо. Ойн өдрийг тохиолдуулан Дарханчууд Найрамдал талбайдаа хотынхоо сүлд дууг хамтдаа дууллаа. Энэхүү арга хэмжээнд 1000 гаруй иргэд оролцсон юм.
Мөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын ая, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэг “Хамгийн сайхан хот” дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Дархан-Уул аймгийн шилдэг тэргүүний сурагчид, тамирчид, залуу ахмад үеийн төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо.
“Хамгийн сайхан хот” дууг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны тавдугаар сарын 09-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн сүлд дуу болгохоор шийдвэрлэсэн байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Энд мэдээ оруулсан хүн сонирхогч олонд яг ячар хийц хэлбэртэй, төгс шийдэлтэй олн жилийн турш, байгалийн эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд тохирсон бүтээл талаас нь харуулсан зураг оруулж чаддаггүй юм байхдаа. Түүнээс биш ёслолын хувцас өмссөн урлагийнхан. дарга сэтэртэй албан тушаалтан нөхөд хүний нүдэнд тусч сонирхол татахгүй байгааг хойшид анхаарч ажиллах хэрэгтэй.\n