“Nike” Спортын хамгийн үнэтэй брэнд боллоо

2019 оны 10 сарын 18

Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас хамгийн үнэтэй спортын брэндүүдийн чансааг шинэчлэн гаргалаа.

Дэлхийн хамгийн үнэтэй спортын брэндээр Nike шалгарсан бөгөөд тус брэндийг “Форбс” 36.8 тэрбум ам.доллароор үнэлсэн байна.

Зургаан жилийн өмнө эдийн засгийн хямралд орсон Puma брэнд дуучин Рианна, хөнгөн атлетикийн Усэйн Болт нартай хамтран ажиллаж, шинэ аргаар ажилласнаар өнгөрсөн жил орлого нь 74 хувь нэмэгдсэн байна. Харьцуулахад өнгөрсөн жил Adidas 46%, Nike  25 хувийн өсөлттэй гарчээ. Under Armour брэнд эсрэгээр чансаа буурсан байна. Хэрэглэгчид тус брэндийг танхим доторх спортын хувцас л хийдэг гэж хүлээн авч байгаа нь хувьцааны үнэ буурахад нөлөөлсөн. Спорт ундааны Gatorade энэ жил анх удаа спортын брэндүүдийн эгнээнд багтжээ.

1. Nike, $36,8 тэрбум

Сүүлийн хоёр жилд Nike-ийн хувьцааны үнэ Adidas-аас хоёр, Under Armour-аас дөрөв дахин илүү өссөн.

2. ESPN, $13,1 тэрбум

ESPN брэндийн гишүүдийн сар бүрийн найман долларын татвар тус компанийг жилд гурван тэрбум долларын орлоготой ажиллахад тус болдог.

3. Adidas, $11,2 тэрбум

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Бейонсе “Adidas”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

4. Gatorade, $6,7 тэрбум

Gatorade Америкийн спортын ундааны зах зээлийн 77 хувийг эзэлж байна.

5. Sky Sports, $4,4 тэрбум

2018-2019 онд “Sky Sports Premier League” сувгийн үзэгчдийн тоо 12 хувь өсжээ.

6. Puma, $4 тэрбум

2019 оны эхний есөн сарын байдлаар Puma-гийн хувьцааны үнэ 60 хувь өсөж, 79 ам.доллар болжээ.

7. Under Armour, $3,5 тэрбум

Сүүлийн хоёр жилд Under Armour брэндийн орлого 72 хувь буурсан.

8. UFC, $2,4 тэрбум

Энэ жил UFC холбоо Disney-тэй төлбөрт нэвтрүүлгээс хувь авах долоон жилийн гэрээ байгуулсан.

9. YES, $1,5 тэрбум

“Нью-Йорк Янкиз” багийн тэргүүн өнгөрсөн есдүгээр сард YES Network-ийг Disneyгээс  3,47 тэрбум доллароор худалдсан авсан юм.

10. Reebok, $800 сая

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top