Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фьюри мэргэжлийн бөхд хүч сорих болоод байна.
Түүний анхны тулаан энэ сарын 31-нд Саудын Арабд болох “WWE’s Crown Jewel” тэмцээн юм. Өрсөлдөгч нь Браун Строумэн.
Фьюри “Жинхэнэ мангастай тулалдах гэж байгаадаа баяртай байна. Гэхдээ би хүнд жингийн ялагдашгүй аварга хүн, юунаас ч айхгүй. Би 30 ялсан боксчин. Браун Строумэнийг хүнд цохилтоор ялах болно” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )