“Петро Матад”  компанийн хайгуулын дүн муу гарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро Матад” компанийн мэдлийн хайгуулын XX талбайн дүн тооцоолж байсан шиг сайн гараагүй гэдгээ олон нийтэд зарлалаа. Таагүй мэдээллийн дараа хувьцааных нь ханш Лондоны хөрөнгийн биржид 29 хувиар унасан байна. Энэ нь нэг компанийн хувьцааны хэлбэлзлийн хамгийн өндөр хэмжээ юм.

Тус компани сүүлд “Дэглий-1” талбайд туршилтын үйл ажиллагаагаа эхлэхээ зарласан юм. Түүнчлэн хайгуулын ХХ талбайн “Цагаан зээр-1” цооногт өрөмдлөг хийсэн ч эдийн засгийн үр өгөөжтэй үр дүнд хүрээгүй аж. Одоогоор “Петро Матад” компани 2550 метрийн гүнд өрөмдлөг хийгээд байна. Урьдчилан тооцоолж байсан 20 метрийн гүнд байж болох хурдсыг олсон ч занарын илэрч ихээр илэрчээ. “Дэглий-1” цооногт одоо үргэлжилж буй туршилтын үйл ажиллагаа дууссаны дараа тооцооллоо шинэчилж, хайгуулын төлөвлөгөөгөө өөрчлөх ажээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.88.171) 2019 оны 10 сарын 20

Дорнот Хятадын нутаг боллоо

0  |  0
Привет (66.181.188.251) 2019 оны 10 сарын 19

дэлхийн нефть бутээгдэхуун хуваах гэрээ хамгийн доод тал нь 47 -50 %. Гэтэл Монгол улс 23 %. Энэ бол Багабандийн гавъяа. Тэгэхээр ийм гэрээг зовшоорч хийлгэсэн гэхээр оороо их юм цохисон нь иодорхой

0  |  0
Зочин(103.57.92.55) 2019 оны 10 сарын 19

Одоо дахиж цооног өрөмдөхийг хоригломоор юм аа. Газар дээрээ бол ёстой нүд халитрам зүрх шимшрэм дүр харагдах юм билээ. Хэдэн мянган насос ганц хором зогсохгүй ажиллаж хэлэн сая тонн газрын тосыг ховх сорон авч, түүнийг нь ачсан хүнд даацын машины цуваа тасралтгүй өмнөт зүг цуварсаар л... гамшиг гэж тэр л байх даа. Газрын тосоор дээлийнхээ энгэрийг мялаасан тэр эрхэм одоо тэнд нэг очиж үзээсэй билээ.

0  |  0
Top