Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро Матад” компанийн хувьцаа хайгуулын дүн муу гарсантай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт 39.17 хувиар унасан байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс хайгуулын дүн сайн гарна гэсэн хүлээлттэй байсан ч “Цагаан зээр-1” талбайд хайгуул хийсэн ч эдийн засгийн үр өгөөж багатай гэсэн дүн гарчээ.
Хэдийгээр хайгуулын дүн муу гарсан ч хоёр долоо хоногийн өмнө “Дэглий-1” талбайд туршилтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Туршилтын ажиллагаа дууссаны дараа үр ашгийн тооцооллоо шинэчилж, өрөмдлөг хийх боломжтой байршлуудыг дахин тодорхойлох юм байна. Тус компани хайгуулын хөрөнгө босгож урьдчилсан хайгуул хийснээс хойш нийт 2550 метрийн гүнд өрөмдлөг хийгээд байна.
Сэтгэгдэл ( 0 )