Нас барсан иргэдийн “ЭТТ”-н хувьцааг ирэх сараас өвлүүлж эхэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Засгийн газрын тогтоолын хүрээнд нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшиж байсан хувьцаа болн хувьцаанд хувааригдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь шилжүүлэх ажиллагаа ирэх сарын 1-ний өдрөөс эхэлнэ.

Тогтоол ёсоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашиг 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хйш нас барсан, хувьцаа эзэмшиж байсан иргэнд хамаарах юм. Одоогийн байдлаар 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132.2 мянган иргэний хувьцаа байна. Өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн ногдол ашиг хуваарилалтаар нас барсан иргэдийн хувьцаанд 66 орчим тэрбум төгрөг хуримтлагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top