Нас барсан 70 мянган иргэний 1072 хувьцааны мөнгийг НЭР ДЭЭР НЬ олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

1072 хувьцаа эзэмшигч иргэн нас барсан бол гэр бүлийн гишүүд нь ногдол ашгийг нь авч болох уу гэсэн асуултыг иргэд их тавьж буй учраас дараах мэдээллийг хүргэж байна. 

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс мэдээлэхдээ нас барсан иргэний хувьцааг өвлөж авсан хүн ногдол ашгийг нь авч болно гэж буй юм.

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгосны дараа хувьцааг  ӨВЛӨХ, БЭЛЭГЛЭХ эрх нээгдэнэ.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх дансны хөрөнгийг  өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах юм байна.

Тус  төвийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа хэлэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн тохиолдолд хувьцааг бусдад бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, зарах эрх үүснэ. Тэр үед нас барсан иргэний хувьцааг өв залгамжлах асуудал шийдэгдэнэ” гэж буй юм.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв одоогоор нас барсан 70 мянган иргэний хувьцааны бичилтийг хийж, ногдол ашгийг нь төвлөрүүлжээ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гараагүй байгаа учраас нас барсан иргэдийн хувьцааны ногдол ашгийг гэр бүлийн гишүүд нь авах эрх үүсээгүй байна.

 “Гүүдсек” үнэт цаасны  компаниас тодруулахад “Одоогоор  Засгийн газраас энэ талаар  ямар нэг шийдвэр гараагүй байгаа. Гэр бүлийн гишүүдэд нь өвлүүлэх, шилжүүлэх шийдвэр гараагүй байна. Тиймээс нас барсан хувьцаа эзэмшигчдийн нэр дээр хувьцаа нь бүртгэлтэй хэвээрээ байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.
 

1072 хувьцааны дансаа нээлгээгүй иргэдэд ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганцэцэг(43.242.243.33) 2024 оны 04 сарын 05

2010онд нас барсан хүн хувцаа авах юм болуу хариу

0  |  0
Ариунболд(66.181.161.172) 2024 оны 02 сарын 01

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн болов уу. Үүний хэрхэн мэдэх вэ?

0  |  0
Ch(66.181.181.161) 2020 оны 09 сарын 12

Bats d Dans neelgesen shalgahaar dansgui gej BNA utsaa awahgui sonin gazar 5k neelgeed bhgui bolson e barimtaaraa burtguulj BJ olj awsan

0  |  0
Ynjindulam(66.181.161.112) 2020 оны 09 сарын 12

Anudari hvvhed in huuwtsnii mong orj irehgvi bna yah ostoi we

0  |  0
Ард(202.9.46.46) 2020 оны 09 сарын 12

Ард даатгалд өгсөн байдаггүй ээ. Үхчихсэн гэж бодоцгоосон юм болов уу

0  |  0
Оюунаа(66.181.161.110) 2020 оны 09 сарын 12

Батс бүртгүүлсэн орохгүй бна яаах ёостой вэ

1  |  0
Ts tolmon (66.181.161.126) 2020 оны 09 сарын 12

Dans neelgesen batlagaajuulsan huwitsaani mungu orohgui bn .haanas lawlaj asuuh we

0  |  0
Отгоо(66.181.161.101) 2020 оны 09 сарын 11

Зарим хүний хүүхдийн хувьцаа нь орож ирээгүй бна хэзээ орох юм бол\n

0  |  0
Uynga(66.181.161.90) 2020 оны 09 сарын 12

Xorigdon bga xuniixiig tax ym bol

1  |  0
Nominerden(202.55.188.44) 2024 оны 04 сарын 05

Nas barsan hvnii huwitsaag yaj shalgah we

0  |  1
ЗОЧИН(66.181.161.39) 2024 оны 04 сарын 05

Хэдэн оноос хойш нас барсан мргэд хамрагдах вэ

6  |  16
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 09

Umguulugchdin baiguullagaar orj shiljuulgee batluulsiim uu

0  |  0
Top