“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 2020 оны наймдугаар 31-ний өдрөөс өмнө үнэт цаасны дансаа нээлгэж, банкны зөв дансаа холбуулсан байсан 839,525 иргэний ногдол ашгийн мөнгийг есдүгээр сарын 3-наас эхлэн өөрийн нэр дээрх банкны дансанд нь шилжүүлж байгаа билээ.
Та үнэт цаасны дансаа нээлгэсэн ч банкны зөв дансаа холбуулаагүй бол брокерийн компанидаа хандан холбуулах, үнэт цаасны дансаа нээлгээгүй бол яаралтай нээлгэн ногдол ашгийн мөнгөө авах боломжтой.
Хэрэв данс нээлгээгүй буюу яг одоо онлайнаар үнэт цаасны данс нээлгэхийг хүсвэл m.me/goodsecmongolia дээр дарж, мессеж илгээн шуурхай нээлгэх боломжтой.
Харин 1072 хувьцаатай эсэх, үнэт цаасны данстай эсэхээ дараах хаягт хандан шалгаарай www.goodsec.mn/check
"Хүүхдийн ногдол ашгийг авахдаа регистрийн дугаар, хүүхдийн мөнгө авдаг дансыг ...... дугаарт илгээж, бүртгүүлнэ" гэх худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд таржээ.
Юун түрүүнд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүүхдүүд "Эрдэнэ Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэнийг анхааруулъя.
Таны хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн болон ebarimt.mn сайтад хандан шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн мөнгө хүлээн авдаг банкны данс автоматаар холбогдож, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтээ илгээснээр ногдол ашгаа авах боломжтой болно. Тодруулбал, насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгох ба иргэд Ebarimt системд хүүхдийнхээ регистрийн дугаараар бүртгэл үүсгэхэд системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг дансыг санал болгоно. Та зөвшөөрвөл ТИЙМ гэсэн товчлуурыг дарж баталгаажуулснаар ногдол ашгийн мөнгө шилжин орно гэсэн үг.
Дэлгэрэнгүй: 1072.ebarimt.mn
18-аас доош насны Монгол улсын иргэн (хүүхэд) ebarimt-д ШИНЭЭР БҮРТГЭЛ үүсгэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг авах хүсэлт илгээх заавартай танилцана уу!
Алхам 1: Ebarimt аппликейшн болон сайтад хандаж бүртгүүлэх товчийг дарна. /Вэбсайт: www.ebarimt.mn, аппликейшний нэр: ebarimt /
Алхам 2: Бүртгүүлэх талбарт РД /кирилл үсгээр бичнэ/ болон ebarimt-д бүртгэлгүй и-мэйл хаяг, утасны дугаар оруулан бүртгүүлэх товчийг дарна.
Алхам 3: Бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээгдсэн нэвтрэх нэр нууц үгийг ашиглан ebarimt-д нэвтрэхэд, миний бүртгэл хэсэгт таны хүүхдийн овог, нэр, банк, дансны дугаар автоматаар үүссэн байх ба та тус мэдээллийг шалган, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлтийг баталгаажуулснаар таны хүүхдийн дансанд ногдол ашиг ажлын 3 хоногт шилжин орно.
Хүсэлт гаргасны дараа иргэн та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж үйлчилгээ цэсээс “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийг сонгож, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг авах хүсэлт баталгаажсан болон өөрийн дансанд шилжиж орсон эсэхийг харах боломжтой.
Гүүдсек үнэт цаасны компани зөвлөж байна
Үнэт цаасны данс нээлгэсэн ч буруу банкны данс бүртгүүлсэн иргэд хүүхэддээ банкны данс нээлгэх, эсвэл хүүхдийн мөнгө ордог, хүүхдийн өөрийн нэр дээрх зөв дансыг харилцдаг банкнаас лавлан авах боломжтой.
Үүний дараа Гүүдсек Тусламж Фэйсбүүк хуудас руу мессеж илгээн зөв дансыг бүртгүүлэх шаардлагатай.
НЭГДҮГЭЭР АЛХАМ
Иргэн та хамгийн эхлээд хувьцааны мэдээллээ шалгах хэрэгтэй. Таны нэр дээр хэд хэчнээн хувьцаа байна вэ гэдгийг мэдэхийн тулд https://net.schcd.mn/registration/ сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ. Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800-1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай.
Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох юм.
ХОЁРДУГААР АЛХАМ
Иргэн та өөрийнхөө нэр дээр хувьцаа байгаа хувьцаанаас цаашдаа үр ашиг хүртэхийн тулд хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй юм. Үүний тулд брокер, дилерийн компани сонгох хэрэгтэй. Монголын хөрөнгийн биржийн /МХБ/ www.mse.mn сайтад хандан МХБ-д бүртгэлтэй, албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоно. www.mse.mn/mn/brokers/78 линкээр ороход дараах 53 үнэт цаасны компани гарч ирж байна. Эдгээр компаниудаас сонголтоо хийгээрэй.
ГУРАВДУГААР АЛХАМ
Үнэт цаасны компаниудаас сонголтоо хийсэн бол Хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй болж байна. Хувьцааны дансаа нээлгэхэд насанд хүрсэн иргэнээс Иргэний үнэмлэх, данс нээсний хураамж 5000 мянган төгрөг шаардагдах бол насанд хүрээгүй хүүхдээс Төрсний гэрчилгээ, мөн 5000 төгрөг шаардагдана. Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
ОРОН НУТГИЙН ИРГЭД ДАНСАА ХААНА ХАНДАЖ НЭЭЛГЭХ ВЭ?
Орон нутгийн иргэд 1072 хувьцааны дансаа нээлгэхдээ хаана хандах вэ гэдэг талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь ажиглагдаж буй. Тиймээс 21 аймагт уг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй үнэт цаасны компаниудын жагсаалт, холбогдох утасны дугаарыг манай сайт хүргэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
21 аймагт уг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй үнэт цаасны компаниудын жагсаалт, холбогдох утасны дугаарыг / БҮХ ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ ДУНААР ТАВИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ / бүх үүрэн телефоны утас тавих хэрэгтэй байна ....1 утасны дугаар тавичихаад авдаггүй....