Өмнөговьчууд  алдагдсан боломжоо эргүүлэн авч, орон нутгийн “Тавантолгой” уурхайн хувьцааг эзэмшинэ

А.Алиман | Zindaa.mn
2024 оны 01 сарын 05

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн 51 хувийн хувьцааг Өмнөговь аймгийн 73 мянган иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр "Баялагтаа эзэн болцгооё" хөдөлгөөн өрнөж байна.

Тодруулбал,  Өмнөговь аймгийн МАН-ын хорооны хуралдаан  өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, орон нутгийн эзэмшлийн “Тавантолгой” ХК-ийн 51 хувийн хувьцааг Өмнөговь аймагт бүртгэлтэй нийт 73 мянган иргэнд хууль ёсны дагуу эзэмшүүлэх шийдлийг гаргаж, аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэгтээ чиглэл өгснөөр ажил хэрэг болж эхэллээ.

Ингэхдээ тус хувьцааг бусдад зарж, худалдан борлуулахгүй байх нөхцөлтэйгээр нэг иргэн тус бүрт 363 ширхэг хувьцаа хуваарилах бөгөөд түүнээс жилд 2 сая төгрөгийн ногдол ашиг хүртэх тооцооллийг  гаргасан байна. Тухайлбал, таван ам бүлтэй нэг өрхөд жилдээ 10 орчим сая төгрөгийн бодит орлого бий болох боломж бүрдэх аж.

Ийнхүү Өмнөговь аймгийн 73 мянган иргэн уурхайн ашиг шимийг бодитоор хүртэж,  “Тавантолгой” уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих, шийдвэр гаргалцах, ногдол ашгаа шууд, тогтмол хүртэх боломжтой.

Өнгөрсөн он жилүүдэд “Тавантолгой” ХК 874.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байжээ.

Хэрэв олборлосон нүүрсээ зах зээлийн бодит үнээр худалдаж байсан бол энэ тоо  3 их наяд төгрөгт хүрэх байсныг зарим эх сурвалж сануулж байсан. Гэвч өнөөдөр цөөн хэдэн хүний халаасанд энэ их хөрөнгө орж байсан нь нүүрсний сонсголоос ил болоод байгаа билээ.

Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс АИТХ, аймгийн засаг даргад энэхүү санаачлагыг хэлэлцэн шийдвэрлэх аймгийн ИТХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах талаар шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.

Тиймээс Өмнөговьчууд “Тавантолгой” уурхайн хувьцаагаа эзэмшиж, алдагдсан боломжоо эргүүлэн авах, бодит орлоготой болох “Баялагтаа эзэн болцгооё” хөдөлгөөнийг нийтээрээ дэмжиж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.181.118.33) 2024 оны 01 сарын 07

Иргэдийг залилан мэхлэх ажиллагаа явагдаж байна. Жилдээ 2 биш 20 сая төгрөг авах ёстой үнэхээр 51% юм бол. Нүүрсийг зах зээлийн борлуулах юм бол энэ тоо дахиад 2 дахин өснө. Үйл ажиллагаанд нь хяналтаа сайн тавь иргэд ээ, Өмнөговьчууд аа.

0  |  0
Zochin(202.126.89.16) 2024 оны 01 сарын 05

Umnugoviigchuud awax estoi uux us uragmal nogoo maliin belcheergvi bolson tawan tolgoigoor zogsoxgvi Noyn Gurwantes nvd xalitram bolson bgaa

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 01 сарын 06

Тусгаар улс байгуулах н ...

2  |  0
Зочин(103.212.118.109) 2024 оны 01 сарын 06

Яахаараа өмнөговьчууднх байдаг юм бэ? Монгол нутагт байгаа монгол хүний баялаг.

3  |  0
zochin(202.179.21.252) 2024 оны 01 сарын 06

naad 5 tolgoi chini Umnugobichuudiin bayglag gej anduuaraad bna uu Mongoloiin ard tumnii baylag shuu

4  |  0
Өмнөгвьчууд(66.181.176.19) 2024 оны 01 сарын 06

Өмнөговьчууд АН-ыг их сонгосны үр дагавар, нутагаа алдахад хүргэлээ, одоо хаширлаа хаширлаа!!!

0  |  1
Mgl(66.181.179.253) 2024 оны 01 сарын 06

Heden nuursnii uurhaig tordoo bucaaj avcgay heden ger buld mongol in ard tumen ymar or too yum be

2  |  0
Ард(43.242.243.252) 2024 оны 01 сарын 05

Энэ хулгайчууд монгол улсыг талцуулж хулгай луйвараа далдлах санаа бодолтой байна. Энэ тусгай эрх мэдэлтэй хулгайчуудын нүүрс олборлох зарах эрхийг нь шалгаж хязгаарлах хэрэгтэй...

0  |  0
Лдп(66.181.181.249) 2024 оны 01 сарын 05

Хулгайчууд шийтгэюлээс гадуур өнгөрөхгүй байлгүй. Д.батэрдэнийг хөрөнгийг рурааж өмнөговьчуудад хувааж өг. Бусхд сэддорж бллон бусад хулгайч нарын хөрөггийг хжрааж мөн хувааж өг

0  |  0
зочин(66.181.189.166) 2024 оны 01 сарын 06

зөв өмнө говьчууд орон нутгаа сийчүүлж байгаа юм чинь аваха ёстой ашгаа авах хэрэгтэй дэмжиж байна

0  |  1
irgen(202.9.47.29) 2024 оны 01 сарын 06

Таван толгой бол Монголын нийт ард түмний өмч болохоос зөвхөн өмнөговийн өмч биш....таван толгойг зөвхөн өмнөговийн өмч мэтээр үзэж байгаа нь үндсэн хууль зөрчиж иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаагийн нэг жишээ мөн. үүнийг ҮАБЗ нэн яаралтай авч үзэж асуудлыг 1 тийш ньшийдэх ёстой.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

3  |  0
МОНГОЛ(43.242.242.140) 2024 оны 01 сарын 05

ТЭГЭЛГҮЙ ЯАХ ВЭ? ХӨӨРХИЙ НУТАГ ОРНОО СЭНДЧҮҮЛЭЭД ДУУСЧ БАЙНА ХҮН АМЬДРАХ ГАЗАР, МАЛЫН БЭЛЧЭЭР АГААР УС ЮУ Ч ҮГҮЙ БОЛЖ БАЙНА. БАС ХУУЛЬ ЖУРМААРАА Ч АВАХ ЁСТОЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. НӨГӨӨ БУСАД АЙМГИЙН БА-НУУД ЭРДЭНЭБҮРЭНГИЙН НӨРДҮҮД ЮУ ГЭЖ ДОНГОСОЖ БАЙГАА БИЛ ЭЭ. ИЧМЭЭР

1  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 01 сарын 06

монгол төрийн тогтолцоог алдагдуулах иймэрхүү гажиг үйлдлээсээ МАН ичдэг болоосой: Монгол улс нэгдмэл улс, газар, байгалийн баялаг бүх ард түмний өмч шүү. Үндсэн хуулиа сөхөөд харчих, Мангаруудаа

1  |  0
Зочин(43.242.243.185) 2024 оны 01 сарын 06

Өмнөговьчууд баялагтаа эзэн болдгийм байж.\nБусад байгалийн өаялаг ихтэйг Орхон,Дорнод гэх аймгуудыг баялагаас оршин суугчдад нь хувьцаа эзэмшүүлэх ёстой\n

2  |  1
зочин(66.181.161.26) 2024 оны 01 сарын 06

бүх ард түмний өмч юмуу тухайн аймагийн иргэдийн өмч юмуу

3  |  1
zochin(202.179.21.252) 2024 оны 01 сарын 06

unen dup sda nar. naad ord chini gants umnugoviin baylag bish shu de. Mongoliin buh ard tumenii baylag sh de. naad aimag chini tusgaar togtnoson aimag ym uu haashaa ym

3  |  1
Алтанчимэг(103.212.118.127) 2024 оны 01 сарын 05

Төрийн дээр нам байгаа юм уу. Засаг дарга нар юу хийгээд байгаа юм бэ

2  |  0
зочин(139.5.218.196) 2024 оны 01 сарын 06

яахаараа монголын баялагийг ганцхан аймгийн иргэд эзэмших ёстой юм бэ? Монголын бүх тргэд бас хувь хүртэх эрхтэй. МАН сонгуулийн шоу хийхээ болиоч ээ. дэндүү шударга бус байна!!!!!\n

3  |  1
Өмнөговьруу нүүцгээ(139.5.218.27) 2024 оны 01 сарын 05

Хүмүүсээ өмнөговьруу харъяаллаа шилжүүлээд жил болгон 2 сая төгрөг авах боломж байна шүү. Өмнөговьд очиж амьдарцгаа. Өмнөговь аймаг ажилгүй хүн байхгүй бүх иргэд нь ажилтай ганц аймаг шүү. Улаанбаатарт ажилгүй байснаас өмнөговьд очиж ажил хийж баяжацгаа хүмүүсээ.

1  |  1
Өмнөговийн иргэн(139.5.217.121) 2024 оны 01 сарын 06

МАН хувьцаа мэддэг болсон уу. Галзуурсан байх.

2  |  0
Top