“Петро Матад” компани хоёр цооногоо хаажээ

Б.Сэцэн | Zindaa.mn
38 минутын өмнө

Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро Матад” компани олборлолтын хоёр цооногоо түр хаажээ. “Херон 1” болон “Газелл-1” цооногийг толгой компани болох “Петро Чайна” компанийн шийдвэрээр хаасан байна. . Компанийн мэдээлснээр, цооногуудыг түр хаах нь дахин олборлолт эхлэх үед давхаргын даралт сэргэж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж бий болгож болох ч энэ нь компанийн төлөвлөгөө байгаагүй юм. Ирэх аравдугаар сарын эхээр тохиох БНХАУ-ын Үндэсний баярын үеэр Монгол Улсаас газрын тос импортлох үйл ажиллагаа түр зогсох бөгөөд Петро Чайна-ийн Block XIX дэх газрын тос хадгалах савны багтаамж бараг дүүрсэн тул Block XX-ийн олборлолтын нийлүүлэлтээ зогсоохыг толгой компаниас “Петро Матад” компанид мэдэгджээ.

Үүүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор “Петро Матад” Монголын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, зохицуулалтын, сайдын болон дипломат сувгаар асуудлыг тавьж байгаа аж. Мөн энэхүү асуудлыг Монгол Улсын Шадар сайдын түвшинд хүргэсэн бөгөөд компанийн мэдээллээс харвал “Петро Чайна” компанийн удирдлагуудтай уулзжээ.

Толгой компанийн зүгээс өнгөрөгч наймдугаар сард дотоодын асуудлаа шийдвэрлэсэн. Гэвч тус компанийн 2026 онд олборлосон газрын тосны экспорт, борлуулалт эхэлнэ гэдгийг бичгээр баталгаажуулж байжээ. Гэвч одоо “Петро Чайна” компанийн төв оффист уг асуудлаар дотоод хэлэлцүүлэг үргэлжилж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top