“Петро Матад” өрөмдлөгийн ажлаа эхлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Одоогоос арав гаруй хоногийн өмнө хайгуулын талбайн зөвшөөрөл зэргээс шалтгаалан түр зогсоод байсан өрөмдлөгийн ажил эхлэхээр болсон тухай “Петро Матад” компани мэдээллээ. Матадын талд бүртгэлтэй хайгуулын ХХ талбайд хийх өрөмдлөг ийнхүү тогтоосон хугацаанаас арав гаруй хоногийн дараа эхлэхээр болж байна. Хайгуулын зөвшөөрөл болон газар эзэмших маргааны улмаас боловсруулах бичиг баримтын ажил бүрэн дууссан тул үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлдэж буй аж.

Тус компани “Гөрөөс 1”, Улаан буга 1”, “Дэглий 1” гэсэн гурван хайгуулын талбайн сонгосон байршил өрөмдлөг хийхээр төлөвлөсөн юм. Газар эзэмших бичиг баримт бүрдүүлэхээс шалтгаалсан 10 гаруй хоногийн түр зогсолтын өртөг 150 мянган ам.доллар болсон байна. “Гөрөөс 1”, Улаан буга 1”, “Дэглий 1” гэсэн гурван байршилд хайгуулын өмнөх судалгаагаар 38 сая баррель газрын тос байх магадлалтай байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top