Фото: Рафаэль Надаль гэрлэлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 20

Дэлхийн шилдэг теннисчдийн нэг, “Их Дуулга” тэмцээний 19 удаагийн аварга, Испанийн тамирчин Рафаэль Надаль өнгөрсөн Бямба гарагт хуримаа хийжээ. Надалийн гэргий нь Мария Франциска Перелло.
 


Хосууд 2005 оноос хойш буюу бүтэн 14 жил үерхсэний эцэст ийнхүү тоонот гэрт толгой холболоо.
 


Хуримын ёслол Надалийн нутаг Мальоркагийн Ла-Форталезад болсон байна. Хаалттай явагдсан тус ёслолд Испанийн Эзэн хаан Карлос, хатан София тэргүүтэй 350 зочин байлцжээ. Зочдыг гар утас, камергүй ирэхийг анхааруулж, цагдаа нар арал дээгүүр дрон нисгэхгүй байхыг хянаж байлаа. Хуримын ёслолд ажилласан тогооч, үйлчлэгч, жолооч гээд бүх хүн нууц задлахгүй байх гэрээ байгуулсан гэнэ.
 


Мария Перелло, 1988 онд Мальоркад төрсөн. Надальтай нэгэн сургуульд хамт суралцаж байжээ. 2005 оноос үерхэж эхэлсэн тэд хэвлэл мэдээллээс нуугдаж чадсан ч 2010 оноос зарим хэвлэлээр Мариягийн талаар гарч эхэлсэн юм. Тэрбээр даатгалын компанид байнгын ажилтай тул Надалийг тэмцээн уралдаанд дагаад яваад байдаггүй.
 

“Зав зайтай байлаа ч үргэлж хамт яваад байх нь хэн хэнд минь тус болохгүй. Тэмцээнд оролцож байгаа хүн сэтгэл санаагаа төвлөрүүлэх ёстой. Би саад болохыг хүсдэггүй”
 


Мария 2010 онд Пальма их сургуулийн бизнесийн удирдлагын магистр болсон. Хэвлэл мэдээллээс хол байх дуртай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top