Японд болж байгаа рагбигийн Дэлхийн Цомын тэмцээн Наран орныг байлдан дагуулаад байна. Тус улсын шигшээ баг түүхэндээ байгаагүй өндөр амжилттай оролцож байгаа тул рагбигийн спортын фэнүүд маш ихээр нэмэгджээ.
“Мицүбиши” компаниас Токиогийн Марүноүчи дүүрэгт рагбид зориулсан үзмэрүүд толилуулж байна. Энэ үзмэрүүд дунд нэгэн сүмо бөхийн баримал бий. Рагбигийн Дэлхийн Цомын тэмцээнд Гүржийн шигшээ баг оролцож байгааг тохиолдуулан Гүржийн сүмоч Точиношин рагбигийн бөмбөг барин суугаа баримлыг бүтээжээ.
Точиношин энэ сарын 13-нд 32 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Төрсөн өдөр нь хар салхитай таарсан тул тэмдэглэж амжилгүй маргааш нь баяраа хийжээ.
Точиношин төрсөн өдрийн бялуугаа хуваахаасаа өмнө “Чадах чинээгээрээ удан барилдахыг хичээнэ. Гэмтэл бэртэл бүрэн эдгээгүй байгаа ч Кюүшюү башёд арав давж, озэки цолоо буцаан авах зорилготой” гэж ярьсан юм.
Сэтгэгдэл ( 0 )