“Уурхайчдын алдар”-аас Н.Золбоо мөнгөн медаль хүртлээ

2019 оны 10 сарын 21

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын алдар” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн аравдугаар сарын 18-20-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо.

Долоо дахь удаагийн тэмцээнд 29 орны 250 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөж,  ОХУ, Япон, Киргиз, Унгар, Беларусь, Казахстан гэсэн зургаан улсын бөх алтан медаль хүртжээ.

Манай улсаас “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатарын удирдлага дор гурван тамирчин хүч үзсэнээс 125 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой хүрэл, Дан Колов, Динмухамед Кунаев, Дмитрий Коркин, Pune Mayor’s, Буриадын Ерөнхийлөгчийн ОУТ-ий медальт, “Монголиа Опен” ОУТ болон улсын гурван удаагийн аварга үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо мөнгөн медаль хүртлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Н.Золбоо Кемеровогийн дэвжээнд 1/8 шигшээд эзэн орны Остап Пасенокыг 4:3-аар, шөвгийн наймд Красноярскийн Артур Сайфуллинийг 10:0-ээр, хагас шигшээд Украины Данило Картавайг 2:0-ээр тус тус ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд долоо хоногийн өмнө Дмитрий Коркиний ОУТ-д дийлдсэн Павел Кривцовтой нутгийн дэвжээн дээр нь дахин хүч үзэж 0:4-өөр ялагдав. Н.Золбоо 2014 онд тус тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү “Шахтерская Слава”-гийн хошой медальтан болж байна. Манай бусад бөхчүүдээс 57 кг-д спортын мастер С.Нямдаваа Сахагийн Петр Константиновт, 65 кг-д спортын мастер Б.Буд эзэн орны Михаил Нарышевт ялагдсан.

“Шахтерская Слава”

57 кг. 1. Хуреш-оол Дондук-оол. 2. Юдаи Фүжита (Япони.

3. Артыш-оол Арзыл, Петр Константинов.

61 кг. 1. Казүя Коянаги (Япон). 2. Ибрагим Абдурахманов.

3. Фёдор Балтуев, Кежик Чымба.

65 кг. 1. Булат Батоев. 2. Сирожиддин Хасанов (Узбекистан).

3. Денис Бороган (Украин), Юлиан Гергенов.

70 кг. 1. Арбак Сат. 2. Кевин Хенкель (Герман).

3. Рамазан Якубов, Кирилл Корнеев.

74 кг. 1. Арсалан Будажапов (Киргиз). 2. Исмаил Абдуллаев (Азербайжан).

3. Томмир Гант (АНУ), Руслан Богатырев.

79 кг. 1. Тажитин Акаев. 2. Дмитрий Куприн.

3. Азрет Улимбашев, Александр Зеленков.

86 кг. 1. Иштван Вереб (Унгар). 2. Андрей Тефанов.

3. Мраз Жафарян (Украин), Эмир Матуев.

92 кг. 1. Иван Янковский (Беларусь). 2. Абдыманап Байгенжеев (Казахстан).

3. Иван Костерин, Илисхан Чилаев (Казахстан).

97 кг. 1. Мамед Ибрагимов (Казахстан). 2. Ямагүчи Такеши (Япон).

3. Семен Коломийцев, Тимми МакКол (АНУ).

125 кг. 1. Павел Кривцов. 2. Н.Золбоо (Монгол).

3. Ислам Абуев (Азербайжан), Данило Картавый (Украин)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
58458(103.26.194.212) 2019 оны 10 сарын 21

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум

0  |  0
Top