“Жижиг Үүеэ” Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаандаа яллаа

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Ц.Энхтүвшин , “ ТАВАН ЦАГАРИГ”

Монголын сонирхогчдын боксын шилдэг тамирчдын нэг, Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт , “Рио-2016” Олимпийн наадамд оролцож байсан, спорт сонирхогчдын дунд “Жижиг Үүеэ” хэмээгддэг Ганхуягийн Ган-Эрдэнэ аравдугаар сарын 20-нд буюу өнөөдөр Филиппиний Генерал Сантос хотноо мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа хийлээ.

Энэ жил 26 настай Г.Ган-Эрдэнэ Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын промоутер Энди Кимтэй гэрээ байгуулсан бөгөөд “Heavy Hitters promotions”-д харьяалагдаж байгаа юм.

Сонирхогчдын бокст 350 гаруй тулаан хийсэн манай Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны тулаанаа 53,5 кг-ийн жинд Филиппиний Пауло Перонатай хийж, зургаан раунд илүүрхэн шүүгчдийн санал нэгтэй оноогоор яллаа.

“Жижиг Үүеээ”-гийн өрсөлдөгч нь энэ жил 28 настай, мэргэжлийн бокст 2013 оноос хойш 22 удаа тулаан хийсэн туршлагатай боксчин байв.

Ган-Эрдэнэ маань домогт боксчин Мэнни Пакьяогийн амьдардаг хотод нутгийн тамирчинг нь ялж, мэргэжлийн боксын гараагаа сайхан эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top