ДАРХАН-УУЛ: Олон улсын соёлын өдрийг тэмдэглэв

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Дархан-Уул аймагт дөрвөн улсын хэл, соёл, урлагийг нэгэн зэрэг сурталчилсан “Олон улсын соёлын өдөрлөг” Залуучууд театрт өнгөрсөн бямба гарагт /2019.10.19/ боллоо. Энэхүү үйл ажиллагааг Япон улсын JICA олон улсын байгууллагын сайн дурын ажилтнууд санаачилж аймгийн ЗДТГ, “Дархан Японы төв”, “Мусаши Донбүри” Япон хоолны газар хамтран зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд Японы JICA, БНСУ-ын KOICA, АНУ-ын “Дезерет Интернейшнл Чарити” олон улсын байгууллагуудаас гадна 18 дугаар сургуулийн багш, уран нугаралтын “Угалз клуб” оролцож Япон, Солонгос, Америк, Монгол орны хэл, хоол, хувцасны соёл, язгуур урлагийг Дарханчууддаа сурталчилжээ.

Уг арга хэмжээний үеэр фэйс арт буюу нүүрний зураг, үндэсний хувцас танилцуулах, өмсөх үйл ажиллагаа, илбийн үзүүлбэр, ханз бичлэг, бийрэн бичлэг, кендама үндэсний тоглоом тоглуулах зэрэг үйл ажиллагааг явуулсны зэрэгцээ Япон, Солонгос хоол, Америк амттаныг өөрсдөө бэлтгэж хүргэсэн нь хүүхэд, залуучуудын сонирхлыг ихэд татсан юм.

Боловсрол, Эрүүл мэнд, Спортын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд сайн дурын гишүүдтэй болох хүсэлтэй байдаг. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс авах боломжтой ажээ. 

Дархан-Уул аймгийн ЗДТГ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top