Голландын Бейлен хотноо болж буй түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн рапид тоглолтын төрөлд манай даамчин ДДХМ Насанбаярын МӨНХТУЯА мөнгөн медаль хүртлээ. Голланд улсад ажиллаж, амьдардаг тэрбээр 7 тоглохдоо 3 хожиж, 4 тэнцжээ. Тэмцээний дүнг энэ холбоосоор үзнэ үү.
Ийнхүү 2019 онд Монголын даамчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр медаль хүртээд байна. Үүнээс өмнө наймдугаар сард Польшид зохиогдсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-ээс спортын мастер М.Хишигбаяр алтан медаль авсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )