Леброны сурагч үеийн өмсгөл 187 мянган ам.доллароор зарагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 21

Америкийн “Лос-Анжелес” багийн супер од Леброн Жеймсийн сурагч байх үеийн өмсгөл нь өчигдөр /2019.10.19/ дуудлага худалдаагаар 187.500 ам.доллароор зарагдсан байна. 

Леброн Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн нэрэмжит ахлах сургуулийн "Файтин Айриш” багт тоглож байв.
 


2002 оны хоёрдугаар сард 17 настай Жеймс энэ өмсгөлтэй “Sports Illustrated” сэтгүүлийн нүүрэнд “Сонгогдсон нэгэн” тайлбартай гарч, хэдийн од болсноо зарлан тунхаглаж байлаа.
 


Дуудлага худалдааг зохион байгуулагчид өмсгөлийг 300 мянган ам.доллар хүрнэ гэж байсан ч чадсангүй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top