France Football: “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшигчид

2019 оны 10 сарын 22

Францын “France Football” сэтгүүлийн газраас 2019 оны “Алтан бөмбөг” шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. Нийт 30 тоглогч нэр дэвшсэн байна. Шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 2-нд Парис хотын Шатл театрт болно.

Садио Мане (Ливерпуль, Сенегал), Серхио Агуэро (Манчестер Сити, Аргентин), Френки де Йонг (Аякс/Барселона, Нидерланд), Уго Льорис (Тоттенхэм Хотспур, Франц), Душан Тадич (Аякс, Серби), Килиан Мбаппе (Пари Сен-Жермен, Франц), Трент Александер-Арнольд (Ливерпуль, Англи), Донни ван де Бек (Аякс, Нидерланд), Пьер-Эмерик Обамеянг (Арсенал, Габон), Марк-Андре тер Штеген (Барселона, Герман), Криштиану Роналду (Ювентус, Португал), Алисон Бекер (Ливерпуль, Бразил), Матейс де Лигт (Аякс/Ювентус, Нидерланд), Карим Бензема (Реал, Франц), Жоржиньо Вейналдум (Ливерпуль, Нидерланд), Виржил ван Дейк (Ливерпуль, Нидерланд), Бернарду Силва (Манчестер Сити, Португали, Сон Хын Мин (Тоттенхэм Хотспур, БНСУ), Роберто Фирмино (Ливерпуль, Бразил), Роберт Левандовски (Бавари, Польш), Лионель Месси (Барселона, Аргентин), Рияд Марез (Манчестер Сити, Алжир), Кевин де Брюйне (Манчестер Сити, Бельги), Калиду Кулибали (Наполи, Сенегал), Антуан Гризманн (Атлетико/Барселона, Франц), Мохамед Салах (Ливерпуль, Египет), Эден Азар (Челси/Реал, Бельги), Маркиньос (Пари Сен-Жермен, Бразил), Жоау Фелиш (Бенфика/Атлетико, Португал), Рахим Стерлинг (Манчестер Сити, Англи).

Английн “Ливерпуль” багаас хамгийн олон буюу долоон тоглогч (Алисон, Трент Александер-Арнолд, Садьо Мане, Вейналдум, Виржил ван Дейк, Мохамед Салах, Роберто Фирмино) байгаа бол “Манчестер Сити” баг тав (Серхио Агуэро, Кевин де Брюйне, Рияд Марез, Бернарду Силва, Рахим Стерлинг), “Барселона”-гийн дөрвөн тоглогч (Френки де Йонг, Марк-Андре тер Штеген, Лионель Месси, Антуан Гризманн) нь нэр дэвшжээ.

12 дугаар сарын 2-нд мөн эмэгтэйчүүдийн “Алтан бөмбөг”, шилдэг хаалгачийн Лев Яшиний нэрэмжит тусгай шагнал, 21 хүртэлх насны шилдэг залуу тоглогчдын нэрсийг зарлах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top