Уралдааны морио алж идсэн 18 настай тамирчин бүсгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Скандинавын охид дэлхийн цахим ертөнцийг эзэлж эхэлжээ. Экологийн төлөө тэмцэгч швед охин Грета Тунберг хэвлэл мэдээллийн анхаарлын төвөөс бууж амжаагүй байхад 18 настай норвег охин Пиа Ольден түүний суудлыг булаан авлаа.
 

ЧИЛИ СОУСТАЙ ИДЭХЭД ИЛҮҮ АМТТАЙ БАЙЛАА

Пиа бол морин спортын тамирчин. Тамирчин хүн морио хайрлаж, арчилдаг бол харин Пиа алаад идчихсэн юм. Үүнийгээ тэр олон нийтийн сүлжээгээр зарласан тул одоо шүүмжлэлийн шуурганд дайруулж байгаа аж.

“Чили, манго соустай идэхэд их амттай байлаа. Амьдралдаа идсэн хамгийн амттай мах минь байсан. Хэрэв би адууны мах идэх юм бол тэр нь миний морины мах байх болно гэж би урьд нь хэлж байсан. Эхлээд сонин санагдаж байсан ч би сэтгэл хангалуун байгаа” гэж тэр бичсэн.
 


ЧИ ЁСТОЙ МАНГАС ЮМ ДАА

Дэлхийн өнцөг булан бүрээс шүүмжлэл, хараалын үг Пиад ирсэн нь мэдээж. Хэвлэлд бичиж болохгүй үгсээс гадна зарим нь түүнийг хөнөөнө гэж сүрдүүлсэн байлаа. Түүнд ирсэн зарим мэссэжийг харъя. 

“Зүрх сэтгэлгүй, мэдрэл амьтан. Хэрэв чамайг өөрийг чинь морь идсэн бол яах вэ...”

“Хамт уралдаж явсан морио иднэ гэж юу гэсэн үг вэ? Би бол бөөлжих байсан. Чи бол мангас юм байна...”

“Чи сэтгэл мэдрэлийн өвчтэй байх. Хэзээ ч битгий хүмүүсийн өмнө гарч ирээрэй...”
 


Пиа Норвегийн “Dagbladet”-д ярилцлага өгөхдөө “Дэлхий дээрх 18 настнуудаас хамгийн их үзэн ядагдаж байгаа нь би” гэж хэлсэн байна. Ялангуяа Амьтны эрх хамгаалах байгууллагын гишүүд түүнийг хамгийн адгийн хараалаар хэлж байгаа гэнэ.

“Тэмцээнд хамт уралдаж байсан морио идсэний төлөө намайг алах ёстой гэж зарим нь бичиж байна. Нэг хэсэг нь миний амьтан тэжээх эрхийг бүх насаар нь хас гэсэн. Тэдний хувьд морио идэх нь гэр бүлийн гишүүнээ идсэнтэй ижил хэрэг юм байх” гэж тэр ярьжээ. 
 


БИ БИШ ӨТ ХОРХОЙ ИДСЭН БОЛ ДЭЭР БАЙХ УУ?

Пиа олон нийтийн сүлжээнд тавьсан постоо устгасан ч зөв зүйл хийсэн гэдэгтээ итгэлтэй хэвээр байна. Учир нь түүний морь эдгэршгүй өвчинтэй байсан гэнэ.
 


“Мориныхоо махыг идэх нь түүний дурсгалыг мөнхлөх миний өвөрмөц арга байсан. Би биш өт хорхой идсэн нь дээр байсан гэж үү? Морь минь өвдөөд, аврах боломжгүй болсон байсан. Өвчнийг нь хөнгөвчлөх арга байгаагүй. Адууны мах амттай, сайхан хоол. Яагаад ийм их шуугиан болоод байгааг гайхаж байна. Би биш энэ нийгэм л сэтгэл мэдрэлийн өвчтэй байх” гэж Пиа ярьжээ. 

Сэтгэгдэл ( 31 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээгий(66.181.180.183) 2019 оны 10 сарын 27

Японд нэг залуу хайртай бүсгүйгээ өөрийн болгож чадаагүйдээ алж мөчлөөд өдөр өдрөөр идэж байсан гэсэн...\n

1  |  0
Баагий(139.5.218.148) 2019 оны 10 сарын 27

Хурдан удамтай морио иддэггүй л гэх юм, тэгээд яадаг юм мумий болгодог юмуу, тэнэгтээд байгаарай. Уяач нэртэй амьтан тамласан хэдэн тэнэгүүд өөрсдөө идчихээд гавлынх нь ясыг л авч үлддэг юм бна лээ шт

1  |  1
Зочин (205.185.127.59) 2019 оны 10 сарын 26

Манайд бол ”хөөрхий намайг тогоо тослоосой гэж боддог юм гэнэ билээ” гэж ярилцаад л идчихдэг. Ер нь адуугаа идэхгүй бол биднийгээ тэд иднэ шүү дээ. Кк

1  |  1
Жүүжий(66.181.161.121) 2019 оны 10 сарын 27

Ээдээ манайхан чинь адууны мах сайн иднэ шүү дээ тэрийгээ нууж л явахгүй бол дэлхийн хараал идэх нь байна шүү

2  |  3
Жүүжий(66.181.161.121) 2019 оны 10 сарын 27

Ээдээ манайхан чинь адууны мах сайн иднэ шүү дээ тэрийгээ нууж л явахгүй бол дэлхийн хараал идэх нь байна шүү

1  |  0
hustaad bai(83.248.23.215) 2019 оны 10 сарын 26

Mongold sonin bish , soyoliin yalgaa ene ter gene uu??????\nMongold uyaj uralduulj bsn hundtei hulgee seterleed hangaid ni tavidag yum shuu alj iddeggui. minii medhiin l iim bn. aduunii mah bol iddegee

5  |  0
zo(64.119.21.75) 2019 оны 10 сарын 27

mini bodol shuu, ene ohinii zuv. baruuniihand ene uil yavdal sonin bh shig bna. harin mongold bol neeh gaihaad bh zuil bish. ene deer l asar tom soyliin yalgaa garch bgaa yum daa

6  |  5
bhagavad gita(1.223.35.59) 2019 оны 10 сарын 25

yasan ih nugel ve

0  |  2
умбаа(59.153.87.29) 2019 оны 10 сарын 26

юун сүртэй юм малаа идэхгүй юм бол хүн идэх юмуу\n

9  |  4
Т(73.92.79.253) 2019 оны 10 сарын 26

Манайхан чинь хайртай морио алж иддэгүй сэтэрлэж эсвэл адаглаад зарж орхидог юм шүү дээ. Олон адуунаас хамгийн хайртайгаа идэх ч тийм ч ухаалаг санаа биш байх. Зр хүүхдээ хүртэл ишиг хургатай дасгаад байх нь хүсээд байх зүйл биш л гэдэг дээ ууг нь

6  |  0
Tusee(66.181.161.93) 2019 оны 10 сарын 27

Ene harin sain ohin baina.Mah goldoggui..

7  |  4
сайнуу. (66.181.180.145) 2019 оны 10 сарын 26

сайнуу. монгол хүн байна даа бид чинь. энэ хүмүүсийн сэтгэгдэлийг уншаад инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг боллоо. улс орны соёл зан заншил өөр шүү дээ. авах гээхийн ухаанаар хандаарай. арай л дэндүү байна шүү манайхан. манай оронд бол хэвийн үзэгдэл. хонь хариулдаг байна уу уралддаг байна уу хамаагүй шүү дээ. буянд учирсан мал гээл зул өргөөл тогоо тосолдог шүү дээ. арай л байна шүү бид чинь. юу ч мэдэхгүй байж маргах дуртай шүү бүр нэг.

8  |  1
ттт(150.129.143.221) 2019 оны 10 сарын 26

Барууны орнууд өөрөөр хүлээж авдаг юм байлгүйдээ.Манайхан бол идэж л орхидог ш дээ.

8  |  2
SS(66.181.187.42) 2019 оны 10 сарын 27

Хайран сайхан махыг тэгээд хаях байсан юм уу? Нэгэнт л хөгширөөд нэмэргүй болсон бол заазалж л таарна шүү дээ!!!

21  |  2
Лхамжав(66.181.168.69) 2019 оны 10 сарын 27

унаж байсан морио хөгширлөө гээд идэхгүй өөр яахын тэрэнтэй ялгаа алга л байна ш тээ өвчтэй малыг зараад хүн авах биш манайх шиг адуугаа маллаад байх уудам нутаг байхгүй адууны зучээнд асарч тойлоод ажлаа алдаад явах уу аливааг өнгөц дүгнэхээ больчмоор юм энэ охин өөрөө алчив гэж дээ монголчууд хайртай адуугаа хужаа нарт өгөөд тамыг нь зулгааж байгаагаас хавьгүй дээр үйлдэл байх шүү

13  |  3
Sok(202.55.188.39) 2019 оны 10 сарын 26

Ewgui yumaa tejeemel amitanaa idsen gedgeernil huleej awsan bololt.bich bas hairtai amitanaa alj idehg husehguiee

5  |  8
Sod(202.55.188.39) 2019 оны 10 сарын 26

Undag aduugaaraa togoigoo tostson l bna yun surtein

3  |  2
Ner(59.153.112.218) 2019 оны 10 сарын 26

Manaix obliin idesh gej iddeg. Idexeesee omno ene minii idex gej bgaa mori gej bgaad l iddeggui yum l daa.

2  |  1
Hah(202.179.31.59) 2019 оны 10 сарын 26

Mongolchuud teguul bugd medrel muutai bolj bnu haha arai2

0  |  3
Эрэлчин(202.55.188.91) 2019 оны 10 сарын 26

Монгол морь харагдаад байндаа. Бид адууны мах иддэг, гэхдээ хурдан удамтай уядаг морио идэж байхыг мэдэхгүй юм байна

5  |  7
Монгол хүү (103.206.194.6) 2019 оны 10 сарын 26

ХАРИН ЭНЭ ПИА ЧИНЬ ЭРҮҮЛ САРУУЛ УХААНТАЙ, ЗӨВ ШУЛУУН ШИЙДВЭРТЭЙ МОНГОЛЖУУ ХҮҮХЭН ЮМ БИШ ҮҮ? ХЭ ХЭ

17  |  6
Mongol (94.238.48.146) 2019 оны 10 сарын 27

hahahaha ta nar bur soliorjee Morinii mah idej l bdag bizde hahahaha yanadaa ta nar duu nar min erthen untaj amar

5  |  4
үхэр монголчуудын нэ(202.21.107.93) 2019 оны 10 сарын 27

умс кита гээд л амаа олохгүй идэцгээдэг биш бил үү...

7  |  1
Үнэн(112.72.12.3) 2019 оны 10 сарын 27

Адууны мах өвөл иддэггүй юу монголчуудаа?

5  |  1
Монгол(192.82.64.251) 2019 оны 10 сарын 27

За а бага хеерч хуцацгаа. Адуугаа манайхан алж иддэггуй юм шиг юугаа солиорон цээжээ дэлдээд байгаан

10  |  6
эгэл(139.5.218.20) 2019 оны 10 сарын 27

Новш вэ шуламс байна.

7  |  11
Ninj(143.176.142.132) 2019 оны 10 сарын 27

bi amitand mash hairtai negen baina, bi bodohdoo ene ohiniig buruushaah undes baihgui , ene ohin hairtai morio idseneer negen bie bolson gej uzej baina , hairtai mori ni buh bieer ni tarsan gesen ug hetsuu ch gesen zov ym hiisen gej uzej bna

4  |  3
бы(64.119.21.16) 2019 оны 10 сарын 27

энэ охин бол норвеги хүн биш байна. хужаа охин байна. эцэг эхийнх нь аль нэг нь хужаагийн удамтай байх ёстой. адуугаа алж идсэнийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол жинхэнэ монгол хүмүүс, тэгэхдээ бүр жинхэнэ хөдөөний монгол хүмүүс юм. \n

8  |  6
Zochin(37.60.73.10) 2019 оны 10 сарын 27

Setgetsiin uvchtei yum bna.

5  |  4
зочин(64.119.16.47) 2019 оны 10 сарын 27

үүнийг бичиж буй хүн бол монгол сэтгэхүйтэй биш бололтой. Магтан дуулаад байгаа юм уу. Монголчууд бол мориныхоо толгойг идэх биш өндөр ууланд тавьж шүтдэг юм. одоогийн гадаадын эрлийзүүд энэ талаар ямар ч ойлголт байхгүй шүү

1  |  2
(202.179.25.246) 2019 оны 10 сарын 24

bas 1 hujaa

1  |  2
Top