Францын “France Football” сэтгүүлийн газраас 21 хүртэлх насны шилдэг залуу тоглогчийн “Kopa Trophy” шагналд нэр дэвшигчдийг зарлалаа.
Ли Канг Ин (Валенси, БНСУ), Самуэль Чуквуезе (Вильярреал, Нигер), Мойзе Кин (Эвертон, Итали), Жейдон Санчо (Борусси Дортмунд, Англи), Жоау Фелиш (Атлетико, Португал), Матейс де Лигт (Аякс/Ювентус, Нидерланд), Винисиус Жуниор (Реал, Бразил), Кай Хаверц (Байер, Герман), Маттео Гендузи (Арсенал, Франц), Андрей Лунин (Вальядолид/Реал, Украин)
Шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 2-нд Парис хотын Шатл театрт болно.
Сэтгэгдэл ( 0 )