Стадемайр Хятадад тоглоно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

NBA-гийн “Бүх Оддын тоглолт”-д зургаан удаа оролцож байсан Амаре Стадемайр Хятадад замналаа үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн улиралд Израилын “Хапоэль” багт тоглосон тэрбээр Цзиньцзян хотын “Fujian Xunxing” багтай гэрээ байгуулсан байна. Амаре Стадемайр Израильд нэг тоглолтод дунджаар 12 оноо авч байлаа.

Стадемайр – 2002 оны драфтын 9-д бичигдэн, “Финикс”-т орж байв. 2003 оны Шилдэг шинэ тоглогч. “Финикс Санз”, “Нью-Йорк Никс”, “Даллас Маверикс”, “Майами Хит” багуудад тоглож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top