ДАРХАН-УУЛ: Сонсголын бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгов

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Монголын багш эцэг эхийн холбоо, сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран “Сонсголын бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгох” сургалтыг өчигдөр /2019.10.22/ Дархан-Уул аймагт зохион явууллаа. Тус сургалт нь улсын хэмжээнд явагдсан бөгөөд сүүлийн аймаг нь Дархан-Уул аймаг юм байна.

Сургалтын гол зорилго нь сонсголын бэрхшээлтэй иргэд хэрхэн сонгуульд оролцох, сонгох эрхээ яаж эдлэх талаар мэдлэг олгож байгаагаараа онцлогтой юм. Олон улсын жишигт сонгуулийн үеэр сонсголгүй иргэдэд зориулан дохионы хэлмэрчийг санал өгөх байранд байлган сонгууль өгүүлдэг байна. Иймд орон даяар сургалтыг зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top