Хүн барьцаалж мөнгө нэхсэн хэрэг гарчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Өнгөрөгч амралтын өдөр буюу аравдугаар сарын 19-нд Ховд аймагт зохион байгуулалттайгаар хүн барьцаалж мөнгө нэхсэн хэрэг гарчээ. Уг хэрэг тус аймгийн Жаргалант сумын нутагт гарсан бөгөөд хохирогч Д-ийн хүүхэд аавыгаа “Ховд” зочид буудлаас гараад сураггүй болсон гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ.

Уг хэргийг аймаг дахь Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шалгаж, хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгслийг Завхан аймгийн Сонгино сумын нутаг дэвсгэрээс олж тогтоожээ. Хэргийг шалгах явцад, Хэнтий аймгийн харьяат 18-55 насны дөрвөн этгээд Ховд аймгийн харьяат 67 настай С-ыг зохион байгуулалттайгаар авч яван, айлган сүрдүүлж дээрэмдсэн болох нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, хохирогч болон сэжигтнүүд нь өмнө нь танил байсан бөгөөд тэдний хооронд өр авлагын асуудал байсан аж. Улмаар хохирогчийг барьцаалж, ар гэрээс нь их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байна. Уг хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шүүгч(202.126.89.158) 2019 оны 10 сарын 23

за нэг тийм л юм байж таарна. кк

0  |  0
Top