СЭЛЭНГЭ: ӨМӨЗО-ны Хөх, Ордос хотуудаас туршлага судлав  

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

“Нэг зам-Нэг бүс” Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ордос болон Сэлэнгэ аймаг найрсаг хамтын ажиллагаатай. Энэхүү хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, тус бүс нутгаас нэвтрүүлж болох шинэлэг санаа шийдлийг сум орон нутагтаа нутагшуулах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Төрийн захиргаа удирдлагын дарга Б.Болорзул, сумдын Засаг даргын орлогчид ӨМӨЗО-ны Хөх хот, Ордос хотуудаар ажлын айлчлал хийлээ.

Дээрх хотуудын эрчимжүүлсэн мал аж ахуй, хүлэмжийн аж ахуй, хот төлөвлөлт, сүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах саналыг тавьжээ. Сэлэнгэ аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ӨМӨЗО-ны гадаад харилцааны газрын дарга “Fu Yongchan” биечлэн хүлээн авч уулзаж, санал солилцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top