NBA-гийн Бүх цаг үеийн шилдэг тоглогч хэн бэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээж байсан NBA-гийн шинэ улирал эхэллээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг сагсан бөмбөгч хэн бэ гэдэг санал асуулга, судалгаа, шинжилгээ тоо томшгүй олон гарч байсан. Энэ удаад АНУ-ын спортын “bleacherreport” сайт өөрийн хувилбарыг толилуулж байна.

№15. Кевин Дюрант

Дунджаар: нэг тоглолтод 27 оноо, 7,1 самбараас бөмбөг авалт. 4,1 оновчтой дамжуулалт, 1,8 гурван оноо, 1,1 таслалт, 1,1 блок-шот.

Сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн аюултай тоглогч гэгдэж байсан Кевин Дюрант дахин дээд түвшинд тоглоно гэхэд хэцүү. Ахиллийн шөрмөс нь тасарсан ямар ч тамирчин хуучин түвшиндээ эргэн гарч байгаагүй. Үүнээс цааш түүний замнал “Гэмтлээс өмнөх”, “Гэмтлээс хойш” гэж хоёр хуваагдах нь гарцаагүй. Дюрантыг хаахад хэцүү, хамгаалалтдаа ч тэр гарамгай байлаа. “Голден Стейт”-тэй хоёр түрүүлж, хоёр удаа финалын цувралын MVP шагнал нь түүний хувьд хамгийн өндөр шагнал нь болон үлдэх буй заа. Хэрэв тэр гэмтээгүй бол “Бүх цаг үеийн шилдэг тав”-д багтах байлаа.

№14. Коби Брайант

Дунджаар: 25 оноо, 5,2 самбар, 4,7 дамжуулалт, 1,4 гурван оноо, 1,4 таслалт.

Коби хориод жил тоглохдоо таван удаа түрүүлсэн ч хэзээ ч сэтгэл ханаж байгаагүй. Хэт амиа хичээсэн гэж шүүмжилдэг байсан ч Кобигийн 81 оноо бол гайхамшиг билээ. Бид түүнийг Жордан, Лебронтой харьцуулдаг ч Брайант жагсаалтын дөнгөж 14-т байгаа нь хачирхалтай.

№13. Хаким Олажьювон

Дунджаар: 21,8 оноо, 11,1 самбар, 3,1 блок-шот, 2,5 дамжуулалт, 1,7 таслалт

Хаким талбай дээр бүхнийг чаддаг, олон талтай тоглогч байлаа. “Чикаго” бүгдийг “няцалж” байх тэр үед Хаким хоёр удаа түрүүлж байлаа. Тодорхой хэлэх юм бол Майклыг бейсбол тоглохоор явсан хойно нь. Гэхдээ тэр үеийн НБА маш өрсөлдөөнтэй байсан юм. Та лигт хэдэн Quadruple-double харсан бэ? Тиймээ, ердөө гурав байдгийн нэг нь Хакимд оногддог. Олажьювон: 18 оноо + 16 самбар + 10 дамжуулалт + 11 блок-шот хийсэн.

№12. Дэвид Робинсон

Дунджаар: 21,1 оноо, 10,6 самбар, 3 блок-шот, 2,5 дамжуулалт, 1,4 таслалт.

“Сан-Антонио”-гийн домог Дэвидийг хэт доогуур байрт орж гэж уурлах хүн гарах байх. Тэр үнэхээр сайн тоглож, Хакимаас илүү амжилт гаргасан. Гэхдээ тэр Майкл Жорданыг зодог тайлсан хойно түрүүлснээс гадна Тим Данкан гэдэг супер хамтрагчтай байлаа.

№11. Оскар Робертсон

Дунджаар: 25,7 оноо, 9,5 дамжуулалт, 7,5 самбар.

Робертсон хэр сайн тоглогч байсныг тайлбарлахад тэр НБА-д 1126 тоглосон гэж хэлэхэд хангалттай. Энэ бүх тоглолтынхоо 17 хувьд нь Оскар трипл-дабл хийж байв.

№10. Стефен Карри

Дунджаар: 23,5 оноо, 6,6 дамжуулалт, 4,5 самбар, 3,6 гурван оноо, 1,7 таслалт.

Сагсан бөмбөгийг өөрчилсөн хүн. Түүнээс өмнө 10 метрийн зайнаас тогтмол шиддэг зоригтой хүн байсангүй. Карри эхлээд “Уорриорз”-ийн тоглолтыг өөрчилсөн. Харин дараа нь бүгд түүнийг дуурайсан. Сагсан бөмбөгт түүний үзүүлж байгаа нөлөөг магадгүй бид гүйцэд ойлгож чадаагүй байгаа байх.

№ 9. Уилт Чемберлен

Дунджаар: 30,1 оноо, 22,9 самбар, 4,4 дамжуулалт.

Чемберлен зургаан улирал дараалан нэг тоглолтод дунджаар 40 оноо авч байлаа. Нэг тоглолтод 100 оноо авч байсныг нь санаж байна уу? Тэр үед цаг өөр байсан гэж хэчнээн ч хэлж болно, гэхдээ Уилт бол домог.

№8. Билл Рассел

Дунджаар: 22,5 самбар, 15,1 оноо, 4,3 дамжуулалт.

Рассел Чемберлен шиг олон оноо цуглуулаагүй ч түүнийг байхад нь лигт ес түрүүлсэн хүн. Нийт 11 түрүүлсэн гэдэг нь одоо бол хэзээ ч биелэхгүй амжилт.

№7. Тим Данкан

Дунджаар: 19 оноо, 10,8 самбар, 3 дамжуулалт, 2,2 блок-шот, 0,7 таслалт.

Данканыг түүхэн дэх хамгийн даруу сагсан бөмбөгч гэж хэлж болно. Тэр багийн тоглолтын бэлгэ тэмдэг ч хэрэгтэй үед бүх хариуцлагыг нуруундаа үүрэн, багаа ялалтад хөтлөн аваачдаг чадвартай.

№6. Шакил О’Нил

Дунджаар: 23,7 оноо, 10,9 самбар, 2,5 дамжуулалт, 2,3 блок-шот, 0,6 таслалт.

Шак лигийн хамгийн хүчирхэг тамирчдын нэг. Хамгаалагч нар түүнийг зогсооход бяр дутахаас гадна Шак уян хатан хөдөлгөөнөөрөө хэнийг ч хуурч чаддаг байв. Тэр “Лейкерс”-ийн гол од байсан. Шак л Кобиг анхны түрүүнд нь хөтлөн хүргэсэн билээ.

№5. Ларри Бёрд

Дунджаар: 24,3 оноо, 10 самбар, 6,3 дамжуулалт, 0,8 блок-шот, 0,7 гурван оноо.

Ларри NBA-д ердөө 13 жил тоглосон. Түүний үед спортын анагаах ухаан сайн хөгжөөгүй байсан. Зодог  тайлах үед нь Ларригийн бие гэмтэл, бэртлээр дүүрсэн байв. Гэхдээ тэр бол “Бостон”-ы бэлгэ тэмдэг. Лигийн “Бүх цаг үеийн шилдэг 5”-д багтах ёстой тамирчин.

№4. Мэжик Жонсон

Дунджаар: 19,5 оноо, 11,2 дамжуулалт, 7,2 самбар, 1,9 таслалт.

Мэжик тоглолтыг удирддаг, уншдаг жанжин. Леброн, Йокич гэсэн одоогийн одод түүний арга барилыг дуурайдаг. Сагсан бөмбөгийн ертөнцөд бүхэлд нь нөлөөлсөн эрхэм. Таван удаа “Лейкерс”-ийг аваргын титэмд хүргэсэн.

№3. Карим Абдул-Жаббар

Дунджаар: 24,6 оноо, 11,2 самбар, 3,6 дамжуулалт, 2,6 блок-шот, 0,9 таслалт.

Лигийн хамгийн их оноотой тамирчин нэгдүгээр байрт бичигдээгүй ч эхний 3-т заавал багтах ёстой тоглогч. Түүний алдарт даллан шидэлтийг одоо ч хийдэг тамирчин олон. Анхны MVP сүүлийн MVP шагналын хооронд 14 жил өнгөрсөн гэхэд итгэмээргүй.

№2. Леброн Жеймс

Дунджаар: 27,2 оноо, 7,4 самбар, 7,2 дамжуулалт, 1,6 таслалт, 1,4 гурван оноо, 0,8 блок-шот.

Леброн бол сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн олон талт тоглогч. Тэр аль ч байрлалд сайн тоглож чадна. Хамгаалж, дайрч ч чадна. Жеймс тоглож байсан бүх багтаа лидер нь байлаа. Биеийн хөгжил сайтай. Энэ жил 17 дахь улиралдаа тоглож байна. Магадгүй тэр жагсаалтыг тэргүүлэх ёстой юм болов уу?

№1. Майкл Жордан

Дунджаар: 30,1 оноо, 6,2 самбар, 5,3 дамжуулалт, 2,3 таслалт, 0,8 блок-шот.

ДОМОГ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг сагсан бөмбөгч. Түүнийг шилдэг гэдгийг нотлох гэж элдэв тоо баримт дурдаад хэрэггүй. NBA-гийн зургаан финал, зургаан түрүү, зургаан MVP. Жорданыг сагсан бөмбөгийн бэлгэ тэмдэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanchir(202.55.188.100) 2023 оны 12 сарын 24

kobe bol ehnii 5t bagtah estoi hvn

1  |  0
sanchir(202.55.188.100) 2023 оны 12 сарын 24

kobe bol ehnii 5t bagtah estoi hvn

1  |  0
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
matilda(197.234.221.196) 2020 оны 10 сарын 17

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

1  |  0
matilda(197.234.221.196) 2023 оны 12 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

2  |  0
f(64.119.24.113) 2023 оны 12 сарын 24

steph nba g uurchilsun bna hervee kobi shig beitei bsan bol delhiig uurchilnu

4  |  4
Batorgil(202.55.188.84) 2023 оны 12 сарын 24

Busad ni yhaw ghed kobegin hajud steph hen ym bee\n

8  |  2
Top