ТОКИО ХҮРЭХ ЗАМ: Жүдо

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 24

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Зуны Олимпын ХХХII наадам эхлэхэд ердөө хэдхэн сарын хугацаа үлдлээ. Японы Токио хотноо болох энэ наадамд 206 орны 11 мянга 096 гаруй тамирчин, 33 спортын 50 зай төрөлд 339 цогц медалийн төлөө 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд өрсөлдөх юм.

“Токио-2020” Олимпын наадамд зориулан “ТАВАН ЦАГАРИГ” сонин “Токио хүрэх зам” цувралыг спорт сонирхогчдодоо толилуулахаар, эхний цувралаар Зуны XXXII Олимпын наадамд Монголын тамирчид спортын хэдэн төрлөөр олимпын эрх авах боломжтой, мөн олимпын эрхийг хэрхэн авах журмын тухай танилцуулахаар шийдлээ.

Манай Монголын баг тамирчид Зуны олимпын наадамд хамгийн анх 1964 онд Токио хотноо зохиогдсон ХVIII наадамд 21 тамирчинтай, спортын 5 төрлөөр оролцож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 1984 оны Лос-Анжелесийн олимпын наадмаас бусад бүх олимпод манай баг, тамирчид оролцож, 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг эх орондоо авчирсан.

Манай тамирчид чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын спортоор медаль авч байсан бөгөөд нийтдээ хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастик, байт харваа, хүндийг өргөлт, усанд сэлэлт, тэквондо гэсэн 11 спортоор Зуны олимпын наадамд тамирчдаа оролцуулж байв.

“Москва-1980”, “Рио-2016” Олимпод Монголын баг хамгийн олон бүрэлдэхүүнтэй буюу 43 тамирчинтай оролцсон юм. Тэгвэл “Токио-2020”-д Монголын хэдэн тамирчин оролцох бол?

ЖҮДО:

Монголын жүдочид 1972 оны Мюнхений Олимпоос эхлэн тасралтгүй оролцож ирсэн. Өнөөдрийн байдлаар манайхаас хамгийн олон тамирчин оролцох боломжтой төдийгүй хамгийн өндөр амжилт гаргах магадлалтай спорт бол жүдо гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Олон улсын жүдо бөхийн холбооны Олимпын эрх олгох журам хамгийн оновчтой, хамгийн шударга зарчимтай гэхэд болно. Олимпын эрхийг дөрвөн жилийн турш уралдаан тэмцээнд оролцож цуглуулсан онооны чансаагаар олгодог.

Олимпын наадамд эрэгтэйчүүд 60 , 66, 73, 81, 90, -100 болон +100 кг-ийн долоон жинд, эмэгтэйчүүд 48, 52, 57, 63, 70, -78, +78 кг-ийн долоон жинд, нийтдээ 386 жүдоч өрсөлдөнө. Мөн холимог багийн төрөл бий.

IJF буюу ОУЖБХ-ны 2020 оны тавдугаар сарын 25-нд гаргах чансаагаар жин тус бүртээ эхний 18-д багтсан тамирчид Олимпын эрхээ шууд “өвөртөлнө”. Гэхдээ нэг жинд нэг улсаас нэг л тамирчин оролцох ёстой.

Хэрэв чансааны эхний 18-д нэг улсаас хоёр болон түүнээс дээш тамирчин багтсан байвал дараагийн байраас огших журмаар явна.

Мөн тивүүд тодорхой квот буюу эрхийн заалттай. Тухайлбал: эрэгтэйд Европт 13, Африкт 10, Азид 10, Америк тивд 10, Далайн орнуудад 5, эмэгтэйд Европт 12, Африк, Азид тус бүр 10, Америк тивд 11, Далайн орнуудад 5 квот.

Жин тус бүрд чансааны эхний 18-д дээрх тивүүдийн төлөөлөл багтаагүй байвал нэмж оруулна гэсэн үг.

Яг өнөөдрийн чансаагаар бол манайхаас эрэгтэйчүүд зургаан (90 кг-аас бусад жинд эрх авахаар , 81 кг-д бол тивийн квотоор оролцохоор) жинд, эмэгтэйчүүд 48, 52, 57, 63 кг-ийн дөрвөн жинд эрх авахаар байна. Ер нь ирэх таван сард гаргах чансаагаар ч энэ багцаа нэг их алдагдахгүй байх. Тэгэхээр Монголын 10-12 жүдоч Токиогийн татамид гарах боломж байна. Эрхийг хувь тамирчинд бус улсад олгох бөгөөд олимпод яг хэнийг оролцуулахаа тухайн улс өөрөө шийдэх учиртай.

Мөн манай жүдочид холимог багийн төрөлд (эр 3, эм 3 ) оролцох боломжтой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
matilda(197.234.221.196) 2019 оны 10 сарын 24

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0022 995 41 4913

0  |  0
Top