Дархан-Уул аймгийн Дархан суманд 14 настай охин өчигдөр /2019.10.25/ алга болжээ. Дархан сумын 13 дугаар багийн иргэн Б-г алга болсон тухай мэдээлэл өчигдөр 14:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Цагдаагийн газраас 75 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас 30 алба хаагч, нийт 117 алба хаагч, хоёр нохой, долоон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон байна.
Өнөөдөр эрэн хайх ажиллагаа үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )