ДАРХАН-УУЛ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 142.7 сая төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 27

Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд 2019 онд аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 142.7 сая төгрөг төсөвлөсөн байна.

Тухайлбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргийг таслан зогсоох, бууруулах, үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “1 хором” аяны хүрээнд тараах материал сэрэмжлүүлэг хуудас хэвлүүлэх 450.000 төгрөг, Зам тээврийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа хот хоорондын улсын чанартай авто зам Хонгор сумын Цайдмын хөндий-Сэлэнгэ-Хар морьтын даваа зэрэг чиглэлийн замд хөдөлгөөнт эргүүлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулахад шаардагдах авто машины шатахууны зардлыг шийдвэрлүүлэх саналыг хүргүүлж, сард 300.000 төгрөг, жилд 3,600.000 төгрөгийн сар бүр олгохоор болсон байна.

Мөн “Хүүхэд хамгааллын өрөө” байгуулж, “Гал тоглоом биш” гар зургийн уралдаан, “Үндсэн хууль дахь миний эрх үүрэг” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулахаар болжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд нийт 20 ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top