Асашёорюүгийн авга дүү цолонд хүрсэн шинэ банцүкэ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сард Фүкүокад эхлэх Кюүшюү башёгийн банцүкэг танилцууллаа.

Ёкозүна Какүрюү гурван башё дараалан, зүүн жигүүрийг магнайлж байна. Ирэх тэмцээн бол түүний хувьд Мичинокү дэвжээнээс барилдах анхны башё болох юм. Гоэйдо 32 башё озэки цолтой барилдаж байгаа нь түүхэнд тавд бичигдэх амжилт боллоо. Чиёотайкай, Кайо нар озэки цолтой 65 тэмцээнд орсон нь рекорд амжилт юм.

Өнгөрсөн тэмцээнд 12 давсан Такакэйшёо озэки цолоо эргүүлэн авсан бол Точиношин озэки цолоо алдаж, сэкивакэ боллоо. Кюүшюүд 10 давбал цолоо буцаан авна. Асанояма комүсүби болсноор 13 жилийн дараа мэргэжлийн сүмо дөрвөн комүсүбитэй болж байна.
 


Асашёорюү аваргын авга дүү Хоошёорюү жюүрёо зиндаанд дэвшин барилдах боллоо. Тэр гадаадын 68, Монголын 35 дахь сэкитори болж байгаа юм.

Кюүшюү башё банцүкэ
 

Какүрюү

Ёкозүна

Хакүхо

Гоэйдо

Озэки

Такаясү

Такакэйшёо

Озэки

 

Митакэүми

Сэкивакэ

Точиношин

Аби

Комүсүби

Эндо

Хокүтофүжи

Комүсүби

Асанояма

Дайэйшёо

М-1

Окиноүми

Миёогирюү

М-2

Мэйсэй

Такарафүжи

М-3

Томоказэ

Тамаваши

М-4

Котоюүки

Аойяма

М-5

Рюүдэн

Ооношёо

М-6

Энхо

Цүрүгишёо

М-7

Котоэко

Шёохозан

М-8

Саданоүми

Котошёогикү

М-9

Ютакаяма

Шиманоүми

М-10

Шёодай

Ишиүра

М-11

Чиёотайрюү

Ичиножёо

М-12

Таканошёо

Чиёомарү

М-13

Кагаяки

Тэрүцүёоши

М-14

Нишикиги

Дайшёомарү

М-15

Дайшёохо

Вакатакакагэ

М-16

 

 

Монгол бөхчүүд

Жюүрёо

З-1 Азүмарюү С.Тодбилэг

Б-3 Чиёошёома Г.Мөнхсайхан

Б-5 Кирибаяма Б.Лхагвасүрэн

З-8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар

Б-9 Миторюү Б.Төрболд

Б-13 Хоошёорюү С.Бямбасүрэн

Макүшита

З-3 Сакигакэ Я.Баттүшиг

Б-6 Сэйро А.Өнөболд

З-8 Араваши Э.Дөлгөөн

Б-10 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

Б-11 Кёкүсоотэн Э.Энхманлай

3-22 Гоочёозан Д.Ууганбаатар

З-28 Роога А.Амарсанаа

З-29 Саданохикари Д.Наранцогт

З-31 Кагамио Б.Нанжид

Санданмэ

З-6 Ёошёояма Б.Анхбаяр

Б-43 Дайтэнма Н.Чинзориг

Жонидан

З-56 Хокүтэнкай Г.Сүхбат

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bnm(150.129.141.159) 2019 оны 10 сарын 29

Dagvaagiin ach l gene dee

0  |  0
Иргэн (66.181.180.240) 2019 оны 11 сарын 12

Монгол хүн хэзээ ”Авга дүү” гэж ярьж байсан юм бэ. Ахын нь хүү учир ”Ач” болно. Эгч юм уу, эмэгтэй дүүгийн хүүхдүүд ”Зээ” болно. Монголоор зөв бичиж сурцгаая. Давгаа аваргад аавын нь ах, дүү нар ”Авга ах”, ”Авга эгч” нар болно. Харин Пүрэвбадам гуайн ах, дүү нар ”НАГАЦ” нар нь юм. Учиртайхан бичиж бай л даа, ёстой монголоо алдмарууд юм даа.

2  |  0
Top