Бөхийн төрлүүдийн 2019 оны залуучуудын дэлхийн аваргын тэмцээн аравдугаар сарын 27-ноос арван нэгдүгээр сарын 3-ны хооронд Унгарын нийслэл Будапештэд болж байна. Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс А.Батцэцэг 2017 онд мөнгө, Э.Гантуяа 2017, 2018, Г.Отгонжаргал 2017, С.Цэрэнчимэд, Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг 2018 онд хүрэл медаль хүртэж байлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Монголын шигшээ баг:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Занданбудын Занабазар (Хилчин) 61 кг: Цэрмаагийн Чинзориг (Хангай хүчтэн) 65 кг: Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 74 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар) 79 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс) 86 кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС) 92 кг: Баярсайханы Билгүүн (Хасу-Мегастарс) 97 кг: Энхтүвшингийн Батмагнай (Баянхонгор) 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Аварга).
Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 53 кг: Нандинцэцэгийн Анударь (Хилчин) 55 кг: Бат-Очирын Болортуяа (Женко) 57 кг: Болдсайханы Хонгорзул (Баянхонгор) 59 кг: Пүрэвийн Отгонбаяр (Женко) 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн (Баянхонгор) 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар) 76 кг: Ганбатын Ариунжаргал (Алдар).
Сэтгэгдэл ( 0 )