Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөвлөлдөнө

Админ | Zindaa.mn
2019 оны 10 сарын 28

Уул уурхайн салбарт хөндөгддөг олон асуудал байдгийн нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал. 

2008-2018 онд улсын хэмжээнд 4095 осол бүртгэгдэж, 1993 хүн хүнд бэртэж, 701 хүн нас барсан гэх судалгаа бий. Үүнийг нарийвчилбал, уул уурхайн салбарт 2015-2018 оны хугацаанд нийт 254 осол бүртгэгдэж, 123 хүн хүнд гэмтэж, 31 хүн нас баржээ. 

2019 оны эхний гурван улирлын байдлаар уул уурхайн салбарт 50 осол бүртгэгдэж, 18 хүн хүн бэртэж, 12 хүн нас барсан байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн ослын дийлэнх нь хүний амь нас эрсэдсэн, хүнд хэлбэрийн ослууд байгаа нь бидний анхаарах асуудлын нэг зайлшгүй мөн гэдгийг нотолж байна.

Тэгвэл энэ асуудалд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхаарал хандуулахаар болж,  “Уурхай дахь ХАБЭА тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176-р конвенцийн хэрэгжилт” сэдвээр улсын зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.

Уул уурхайн салбарт ажиллаж байгаа олон мянган ажилчдыг эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулалгүй ослын шалтгааныг судлан тогтоох, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг хяналтдаа байлгахад төр хэрхэн анхаарал тавих, ямар арга зам эрэлхийлэх хэрэгтэйг зөвлөгөөнөөр хэлэлцэнэ. 
 

ВИДЕО МЭДЭЭ
 

 
Бэлтгэсэн: А.Азжаргал, О.Болорсувд
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top