Хоакин Феникс 45 нас хүрлээ буюу түүний Жокерийн тухай 17 баримт

2019 оны 10 сарын 28

Хоакин Феникс Пуэрто-Рикогийн нийслэл Сан-Хуан хотод 1974 оны аравдугаар сарын 28-нд төржээ. Ээжийнх нь эцэг эх Унгар, Оросоос ирсэн цагаачид байсан бол аавын талынхан нь Испани, Ирланд гаралтай хүмүүс байв.
 


1995 онд түүний тоглосон “To Die For” кино их амжилт олсон ч дэлхийн хэмжээний алдар нэр Хоакинд “Гладиатор” киногоор ирсэн билээ.

Харин энэ жил гарсан “Жокер” эзэндээ “Оскар”-ын шагнал авчирч өгөх нь бараг гарцаагүй болоод байна.
 


1. Жокер шиг инээдэг болохын тулд Хоакин Феникс сэтгэцийн өөрчлөлт, эмгэгтэй хүмүүсийн инээдийг судалжээ.
 


2. Дүрдээ орохын тулд тэр 23,6 килограмм турсан.
 


3. "Жокер" дэлгэцэд гараад л “Бүх цаг үеийн шилдэг 10 кино”-нд багтсан.
 


4. Найруулагч Филлипс “Чиний инээдийг сонссон хүний бие өвдөж байх ёстой” гэж Хоакинд хэлж байжээ.
 


5. Хоакин Феникс, Хит Лежер хоёр анд найзууд байсан. Лежер Жокерийн дүрээрээ 2008 онд “Оскар”-ын шагналыг авсан, гэхдээ түүнд нэхэн олгосон юм.
 


6. Киноны үйл явдал 1981 онд өрнөдөг.
 


7. Угаалын өрөөн дэх бүжгийг Хоакин өөрөө санаачилжээ.
 

8. Жокер гурван өөр янзаар инээж байгааг та анзаарсан уу?


9. Дүрээ бүтээхдээ Хоакин Феникс дуугүй киноны од Бастер Китон, Рэй Болжер нарын хөдөлгөөн, нүүрний хувирлыг дуурайжээ.
 


10. Кинонд гардаг урт шатыг хүмүүс “Жокерийн шат” гэж нэрлэн, гүүглээр хайж байна.
 


11. Харин Жокерийн гүйлтийг “Артурын гүйлт” гэж нэрлэсэн.
 


12. Готэм-Ситигийн Аркхем эмнэлэг бол Бруклин дэх цэргийн барилга юм.
 


13. Артур алиалагчийн нүүрийг албаар хуучинсаг стилиэр будсан.  Улаан хүрэн уруул нь цусыг бэлгэдэж байгаа юм.
 


14. Жокерийн дүрийг Хоакин Феникст зориулан тусгайлан бүтээсэн юм.
 


15. Хоакин Феникс дүрээ бүтээхдээ урьд өмнөх Жокеруудад тулгуурлаагүй гэдгээ хэлсэн.
 


16. Жокерийн шат Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт байдаг.
 


17. Кинонд багтаагүй хэсгүүдийг эндээс үзэж болно.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top