Монголын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгааг тодотгов

2019 оны 10 сарын 29

Жил бүр Япон улсын Токио хотод зохион байгуулагддаг олон улсын аялал жуулчлалын “Туризм экспо Жапан” үзэсгэлэн энэ жил анх удаа Осака хотод болж буй юм. Энэхүү үзэсгэлэнд  Ази тивийн улс орнуудаас гадна дэлхийд аялал жуулчлалаараа тэргүүлж буй улс орнууд оролцдог уламжлалтай.

“Туризм экспо Жапан” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж энэ үеэр  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвилитэй уулзаж, Монгол Улсын аялал жуулчлалын  салбарт хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлтийн талаар ярилцаж  цаашид тус байгууллагатай хамтран ажиллах тодорхой саналуудыг тавилаа.

Ноён Зураб Пололикашвил Монгол Улсын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж дэлхийн эдийн засгийн форумаас хоёр жил тутам гаргадаг аялал жуулчлалын өрсөлдөм чадварын индексээр өмнөх тайлангаас есөн  байраар урагшилсан  нь үүнийг нотолж байгааг тодотгож байв.

Тус болж буй олон улсын үзэсгэлэнд 100  гаруй орон Япон улсын 47 аймгийг төлөөлж 1,500 гаруй  павилон, 500 орчим салбарын мэргэжилтнүүд оролцон  үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулж байна.

Манай улсын тухайд уг үзэсгэлэнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй найман компани урлаг соёлын төлөөлөгчид нийлсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top